зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөрийн хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлага

2012-4-19
0
ЖИРГЭХ
“Тархины түгжээ мултлагч” нэвтрүүлгээр олны танил болсон “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр урьд шөнө чихрийн шижин өвчний улмаас харамсалтайгаар мөнх бусыг үзүүлжээ. Түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Б.Төгөлдөр: Ууж идэж, асар олон хүнтэй ярилцаж байгаад энэ орчлонгоос явах юмсан

  24 “Тархины түгжээ мултлагч” нэвтрүүлгээр олны танил болсон “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр урьд шөнө чихрийн шижин өвчний улмаас харамсалтайгаар мөнх бусыг үзүүлжээ. Түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

- Өглөөний мэнд. Та нэлээд эртэч хүн байх, тийм үү?

- Өглөө бүр 3 цаг 50 минутад босоод хэвшчихсэн юм. Цонхоор, эсвэл  тагтан дээрээ гарч хөлхөх олны урсгалыг харж янз бүрийн дүгнэлт боловсруулна. Гэрээсээ 06 цаг гээд л гарна даа. Заримдаа гэрээсээ арав хоног гарахгүй амьдардаг. Би сар гэрээсээ гарахгүй байж үзсэн. Хүн төрөлхтний амьдралын арга барил янз бүр. Би ч гэсэн бусадтай адилхан нэг хэвийн амьдармааргүй байна. Хүн энэ дэлхийд унтах гэж ирсэн биш дээ. Энэ биеийг олж төрнө гэдэг ховор аз.

- Хотын шөнийн амьдрал тагтан дээрээс ямар харагдаж байна?

- Айлуудын цонх алдаг оног гэрэлтэй. Бүгд л шоронд орчихсон юм шиг бүргэд хаалганы цаана амьдарч байна. Шөнө үүдийг нь тогшвол хэн бэ гээд л айдаг. Амьдарч буй нийгмээ тийм түгшүүртэй болгочихсон. Тэр бүү хэл бүргэд хаалганаас илүү  сайн цоожтой, төмөр хаалга хүсээд байна. Яаж ийм шорон шиг сэтгэлгээнээс буцаж гарах вэ. Энэ бол дэлхийн төрөлхтөнд ч хамаатай зүйл. Сая Японд болсон цунамигаар олон давхар цоожтой хамгаалалттай барилгууд урсаад явсан. Тэгэхээр цоожиндоо биш. Харин бид сэтгэлгээний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болоод хувирчихсан.

- Хотынхны сэтгэлгээ хөгжлийн бэрхшээлтэй байна гэсэн үг үү?   
- Үгүй, үндэстнээрээ тийм байна. Сүүлийн 20 жил ардчилсан нийгэм байгуулахдаа цэвэр оюун санааны яргалалд оруулсан. “Амьд мөртлөө үхсэн хүн байх юм” гэдэг шиг оюун ухааны хувьд амьд хүн алга.  Би шөнө босдог нь унтаж чадахгүй дээ биш. Сэрээд тэр төмөр хаалгыг хардаг. Өдөр ирэх тусам тэр хаалганаас намайг энд хүчээр цоожилсон мэт энерги харагддаг.

- Тэгвэл Төгөлдөр гэж хүн байрандаа эсгийгээр хаалга хийчихвэл сэтгэлд чинь сэвгүй юм биш үү?
- Их сонин амьдралыг бид туулж байна. Том багагүй цэвэр агаарт нэг их хайртай болж. Агаарт гараад сэтгэлгээ, бодлынх нь утаа тортог арилдаг бол сайхан, тийм үү. Би залуустай уулзаж байнга өөрчлөлт ярьж явдаг хүн. Юм бүхнийг өөрчилмөөр байна. Бүр цэцэрлэгт дуулдаг “Болжмор болжмор хөөрхөн дөө Боов боорцогт дуртай даа” гэсэн дууг хүртэл өөрчилмөөр байна. Ийм шүлгээр  хүүхэд хүмүүжүүлээд яах юм бэ. Мөн залуус маань авлигачин нөхдийн гар хөл болоод янз бүрийн холбоо байгуулдаг болчихлоо. Үүнийг даруйхан устгахгүй бол Монгол улс үе дамжсан авилгачидад эдүүлээд дуусна. Түүнээс хэдэн өндөр шилэн байшин барьчихаад улс орон хөгжиж байна гэж ярих нь утгагүй. Харин 21 мянган төгрөгт хүмүүс хэдэн өдрөөр оочерлохгүй болчихвол иргэдийн амьдралд дээшилж гэж бодно.

- Хоёулаа бүргэд хаалга ярьж байсан. Та эсгий хаалга байранд хийчих л дээ. Тэгвэл анхных нь болно шүү дээ?донжийн төгөлдөр
- Барилга байгууламжийн дизайны хөгжлийг шүүмжлэхдээ биш юм. Ер хүн төрлөхтөн өөрсдийнхөө хийсэн зүйлд ялагдаж эхэлж байна. Хамгийн энгийн жишээг гэмтэлийн эмнэлэгт байдаг найз маань ярьдаг.  “Роликноос унаж бэртээд гар хөлөө хугалчихсан хүүхэд өдөрт хэдэн арваараа ирж байна” гэнэ. Тэр хүүхдийн тоглоом яргачин болчихсон байгаа биз. Роликийг дахиад авч болно. Хүүхдийн хугарсан ясыг буцааж бүтэн болгож чадахгүй. Хэтэрхий их тансаг хэрэглээ сэтгэцийн өвчтэй болгож байна. Одоо байр болгон интернеттэй болчихсон. Шөнөжин  интернет хэсчихсэн хүүхдэд маргааш нь багшийн хэлж буй үг бол утгагүй санагдана. Ийм зөв шийдэлгүй бүтээн байгуулалтын хөгжил дунд амьдарч байна. Тэгэхээр бүргэд хаалгыг эсгийгээр сольчихвол би сэтгэцийн өвчтэй болж хувирна. Гол нь дотоод сэтгэлээ өөрсдийн бүтээсэн зүйлдээ даруулж болохгүй.

- Тийм л дээ. Ингэхэд өглөөний  зургаан  цагт хотын төвөөр юу хийж алхах уу. Хүн ч цөөхөн байдаг шүү?
 - Би юу хийх вэ дээ. Алхаж яваад IRISH юмуу Brouhaus-т ирдэг.  Томоохон  Pub  л эрт онгойдог шүү дээ. Замд ТҮК-ийн хэдэн хүн зам шүүрдээд зогсч байдаг. Хааяа тэдэнтэй  элдвийн юм ярина. Би нэгэнд нь  5000 төгрөг өгсөн. Баяндаа биш тэр хүн яагаад хог шүүрдээд зогсч байгаагаа мэдэхгүй учраас би өрөвдсөн юм. Тэд өглөө бүр чин сэтгэлээсээ хог цэвэрлэх гэж ирж байна уу, эсвэл өөр юм хайж явна уу гэдэг нь сонирхол татдаг. Яагаад гэхээр нэг нөхөр нэг удаа 200 мянган төгрөг олсон байгаа юм. Түүнээс хойш тэр эрт босвол дахиад мөнгө олж магадгүй хэмээн хогоо цэвэрлэдэг гэсэн. Манайхан хөөрхий амьтан гэж өрөвдөөд л байдаг. Гэтэл энэ хорвоод яг тийм ажил хийх гэж төрсөн хүмүүс байдаг. Яагаад гэхээр тэд “би энэ л ажлыг хийх ёстой” гээд өөрийнхөө ертөнцийг боомилчихсон байгаа юм. Та наанаасаа гараач гэхээр “Би тэгээд юу хийх юм” гээд оюун ухаан нь хүлээж авдаггүй. Тийм бүлэглэлийг ажилд авсан болохоор манай ТҮК-ийн дарга нар гайгүй сайн сэтгэл зүйчид байгаа биз. Яагаад гэхээр тэр хүмүүс хог шүүрдэхдээ аз жаргалыг мэдэрдэг  болохоор нэг их өрөвдөж өөр ажил хий гэж хэлэх хэрэггүй мэт санагдсан.

-Баян хоосны ялгаа ч гаарч байна шүү?

-Ланд-200 авлаа гээд баярхах хүн олон болж. Хажууд нь очоод жижигхэн газар хадаасаар зурчих юм бол намайг барьж аваад ална биз дээ. Тэр төмөрт сэтгэл зүй нь ялагдчихсан учраас эд хөрөнгө хүний сэтгэлээс үнэтэй байгаа юм.  Зам дээр машин шүргэлцэхэд хоёр жолооч нь зодолдож байна. Гэтэл тэр муу хоёр төмөр юу юм бэ. Энэ бол сэтгэлгээ нь хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн илрэл.

- Та машинтай юу?

- Амьдралдаа машин авч үзээгүй. Миний өмнөөс Улаанбаатараар дүүрэн машинтай хүн байхад би илүү биз дээ. Таван шараас хотын төв орж ирэхэд таван мянган төгрөг гардаг. 50 саяар машин унаж байснаас таван мянгаар такси барьсан дээр биз дээ.

- Гоё машин, дараа төлбөрт дугаар барих нь нэр төрийн хэрэг гэх юм. Та ямар бодолтой явдаг вэ?

- 9911-тэй дугаар бариад ажил илүү бүтдэг бол сайхан л байна. Харамсалтай үгүй л байхгүй юу. Гэнэт баяжсан хүмүүс тэр дугаарыг чинь барьдаг. Авлига авдаг нөхөрт тийм дугаар сонин болохоос мөнгө онц биш. Ямар өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө биш. Авлигачид л 9911-тэй дугаараар гангардаг гээд хэлж болно. Босс нь 9911-тэй дугаар барьвал жижиг хурган боссууд нь дуурайдаг. 100 сая төгрөгийн хахууль авчихсан хүн тийм дугаар барихгүй бол онигоо болно гэж боддог биз. Гэтэл олон жил 9911-тэй дугаар барьсан нөхдүүд тэдний сэтгэл зүй дээр нь тоглоод дугаараа үнэтэй зараад машин аваад уначихаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд уул уурхай хөгжөөд л 9911-тэй дугаар үнэд орсон биз дээ. Мөн 9911-тэй дугаар барьдаг хүмүүс мөнгөтэй гээд хөгжөөдөг охидын бүлэглэл байдаг. Авлигатай тэмцэх газар сүүлд 9911-тэй дугаар авсан хүмүүсийг шалгах хэрэгтэй. Үнэтэй утас дугаар барилаа гээд юун сайхан байдаг бол.  Бүх зүйлийг хэтэрхий хялбарчилж байна. Утасны ганц дугаар тогтоож чадахгүй түвшинд хүрчихэж.

- Та утсан дээрээ дугаар тэмдэглэдэг үү?

- Үгүй ээ. Би өөрийн оюун ухаандаа л найддаг. Бид сэтгэхүй, мэдрэмжээ ажиллуулж сурах хэрэгтэй. Монголчууд энэ талын мэдрэмжээ ашиглахгүй байгаагийн нэг илрэл нь сонгууль. Хулгайч луйварчин гэдгийг нь мэдсээр байж УИХ-д гарчихаад араас харааж зүхдэг.

б.төгөлдөр24- Та сонгуульд нэр дэвших тухай боддог уу?
- Үгүй ээ. Харин нэр дэвшигч нартай ажилладаг. Шинэ, зөв хүн гаргаж ирэхийн тулд тархийг нь цэнэглэдэг. Энэ нийгэмд сэтгэхүйн засварчин хэрэгтэй байна. Би тийм л ажил хиймээр байна. Оюун ухааны эмийн санч хийж яваа гэж боддог.

- Танд яаж амьдарвал сэтгэл ханамжтай байх вэ?

- Ууж идэж асар олон хүнтэй ярилцаж байгаад энэ орчлонгоос явах юмсан гэж боддог.  Гэтэл гудамжинд явж байгаа хүнтэй танилцах гэхээр өмнөөс хараалаар бөмбөгддөг. Өмнөөс нь харамсмаар.

- Хүн бүр ямар нэгэн бодит зүйл хийхийг хүсээд байдаг. Сүүлийн үед суварга босгох нь их боллоо?

- Нүгэл хийсэн хүн л суварга босгодог.  Хүй долоо худаг руу явж байхад олон суварга босгочихож. Хөөрхий ямар их нүгэл хийсэн хүн бэ гэж бодсон. Хүн өөрийн гэсэн бүтээл үлдээх гээд ядаад байгаа нь энэ. Уг нь сэтгэл зүрхээ  үлдээх ёстой. Тэгж чадаагүй учраас өдий хүртэл Чингис, Галданбошигт гээд яриад сууж байна. Түүх үгүйсгээд байгаа юм биш. Магадгүй 100 жилийн дараа дахиад Чингис гээд сууж байх уу. Уг нь тэд  бидний үеэр бахархах ёстой байхгүй юу. Тэднээр бахархуулахын тулд бид одоо зөв юмаа олж хийх ёстой. Гэтэл биднийг шал дэмий баахан суварга босгодог л хүмүүс байсан мэт ойлгоно. Тэр нь ямар ч түүх өгүүлэхгүй зүгээр л нэг шавар суварга. Үзэх ч юмгүй.

- Ямар ямар ч ой гэлээ. Энэ жилжингээ л түүх ярилаа?

- Энэ бол ухралт. Төгөлдөр гэж хүн Чингис гэж яриад 100 насалмааргүй байна. Түүхийг бахархаад л үлдээчих ёстой. Гэтэл театрын нөхдийг хар даа. Д.Намдаг, Ч.Ойдов гуайн зохиолыг сэргээж тоглоод гавьяат авчих юм. Д.Намдаг гуай гэж гайхамшигт хүн театрыг олон жил хооллож байна. Уг нь өөрийнхөө хоолыг  олж идэх ёстой. Яг энэ цаг үе юу хүссэн тэр тэжээлийг нь бэлтгэх хэрэгтэй.  Гэхдээ дахин давтагдахгүй тэжээл. “Донж”-ийн Төгөлдөр гэж Монголд ганцхан л хүн бий. Донж гэдэг хэв маяг намайг төвөө байгуулснаас хойш олны дунд тархсан.

- Хэдэн онд байгуулсан юм. Донж гэдэг таны ойлгосоноор юу вэ?

- Арван жил болсон. Донж гэдэг үгийг имиж, хувцаслалт гээд ойлгочихсон. Миний ойлгосноор дотоод ертөнцөөрөө бусдад харагдах гэсэн үг юм. Гэхдээ гадна дотноороо нэвт харагддаг хүн бас байна. Жишээ нь, “Харанга”-ын Лхагваа. Зүрх сэтгэл гадаад төрхийг харьцуулаад яаж ч харсан Лхагваа л харагддаг. Дуучин Т.Ариунаа нэг удаа эрос болсон чинь дуурайгаад хүүхэн бүр ацтай бандааж өмсөө биз дээ. Тэглээ гээд эрос харагдаж чадаагүй л дээ. Эрос харагдана гэдэг чинь зөвхөн гадаад имиж бас биш байгаа биз.

- Одоо “Донж” төв юу хийдэг юм бэ?

- Өөр, өөр үзэл бодолтой маш олон хүнтэй танилцах ажил хийж байна. Залуучууд цуглараад  намайг дууддаг юм. Тэд нар дотор боловсролтой, тэнэг мангар амиа хорлох гэж байгаа хүн ч байдаг. 36-тай залуу “Надад мөнгө байхгүй. Миний хүсч байсан амьдрал энэ биш” гээд амиа хорлох гэж байсан. Тэр хүнээс оюун ухаан нь зугтчихсан байгаа юм. Аргагүй шүү дээ. Оюун ухааныг ашиглахгүй байвал цогцсон  биенээс зугтаана.  Тэрхүү оюун ухааныг биед буцааж олж өгөхийн тулд “Донж” төв ажилладаг.

- Та хэнтэй амьдарч байна. Эхнэрээсээ салаад хүнтэй суусан уу?
- Үгүй ээ. Ээж эгчтэйгээ. Гурван хүүхдийн маань хоёр урд сурч байгаа. Эхнэрээсээ 1999 онд салсан. Гэр бүл салалтыг би өөрийнхөөрөө дүгнэдэг. Бид хоёрын дунд оюун ухааны мөргөлдөөн болж. Өөр өөрийн гэсэн үзэл бодол хүчтэй сэрж эхэлсэн. Нэг олдсон амьдралыг гоё илээж дуусгах хүсэл хоёуланд минь байсан. Гэхдээ бид хоёр хууль зүйн талаасаа салсан. Харин оюун ухааны хувьд одоо ч гэсэн салаагүй. Нэг орон дотор 18 жил байна гэдэг бага тоо биш.

- Одоо уулздаг уу. Тэгээд хэн нь салья гэсэн юм бэ?

- Хоёулаа л салья гэсэн. Эхнэр өргөдөл өгсөн. Одоо Англид амьдарч байгаа. Бие салсан болохоос сэтгэл салаагүй юм шүү. Гэхдээ оюун ухааны гэмтлээс болж салсан учир эргэж нийлэх ямар ч арга байхгүй.

- Сэтгэл байсан ч гэлээ буцаж нийлж болохгүй байсан уу?
- Үгүй. Тэр хамгийн зөв шийдвэр байсан. Тархины асар өндөр хурд эхэлж байгаа үед салсан нь зөв байсан. Түүний үр дүнд “Донж” төв байгуулагдсан. Энэ төв монгол хүний зүрх сэтгэлд олон гавьяа байгуулсанг мэдэх хүмүүс нь мэднэ. Би ажлынхаа талаар хүнд яриад явдаггүй.

- Залуу хүүхэнтэй суумаар байгаа юм уу. Эр хүн болгон нууцхан боддог юм биш үү?

- Үгүй л дээ. Гэхдээ хэдэн насны зөрүүтэй хүнтэй сууж болно. 60 хүрч яваа эр 20 настай охинтой суух муухай зүйл биш. Үүнд ач холбогдол өгөөд байх хэрэггүй.  Харин хүн өөрийгөө гамтай эдлэх ёстой. 40 гараад таргалчихлаа гэж хүүхнүүд ярьдаг. Таргалахаас өмнө өөрийгөө гамтай эдэлж, эдлүүлэх ёстой байхгүй юу. Өөрийнхөө гар хурууг үнсч бай л даа, хайрлаач.  Дандаа хүний уруул хацар үнсэх гээд яах юм.

- Та юугаа үнсдэг вэ?

- Гараа хааяа үнсдэг. Энэ чинь миний гар юм биз дээ.

- Манайхан хүүхдүүдээ гадаад их сургах болж. Та ч бас...?
- Би хүүхдүүдээ өөрийгөө олж, өөртэйгээ ярьж сураг гэж явуулсан. Ганцаараа цайгаа ууж, өглөө ганцаараа сэрж үзэг. Түүнээс боловсрол олгох тал дээр хаана ч адилхан. Монголд хэлбэрийн биш боловсролтой залуус хэрэгтэй байна. Мэдээлэл ярьдаг биш, мэдрэмжээ хөгжүүлж сэтгэж чаддаг хүн хэрэгтэй. Хэл мэдэхгүй ч тухайн байгууллагын төлөө үхэн үхтлээ зүтгэх сэтгэл зүрхтэй хүн хэрэгтэй биз дээ. Солонгосчууд Монголын эрүүл  залуусыг боолын хөдөлмөр хийлгэх гээд авч байна. “Би солонгос явж боолын ажил хийе” гээд хонон өнжин очерлоод байх юм.

- Энд ажил олдохгүй. Цалин бага хэцүү байна шүү дээ?

- Монголын төр залуусаа гадаадад боолын хөдөлмөр хий гэж байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйл. Энд амьдрал хэцүү байна. Ажил хийдэг хүн байхгүй. Сая л гэхэд хоёр сар найрлаж ууж идэж зугаалж цэнгэлээ. Төр ямарч мэдрэмжгүй.

- Мэдээлэл өгөхөөс мэдрэмжээр ярьж байгаа хүн ховор ч болчихсон юм уу?

- Аргагүй шүү дээ. Их дэлгүүрийн номын санд орохоор “Яаж баяжих уу”, “Хурдан мөнгөтэй болох арга” гээд хүний шуналд тулгуурласан юм байхаас мэдрэмж хөгжүүлэх ганц ном тэнд харагддаггүй. Монголын боловсролын тогтолцоонд маш их өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөнгөө төлсөн бол анагаах ухааны доктор, эдийн засагч болж байна. Энэ бол оюун ухааны шоронд хийж буй хэрэг. Хүнтэй ярилцахад ч хэцүү болж.  Би хүнтэй тархины  багтаамжид нь тааруулж ярьдаг. Тэгэхгүй бол юм ойлгохгүй намайг тэнэг мангар гэж дүгнэнэ. Овоо нэг гадаад дотоодод боловсрол эзэмшсэн юм байна гээд ярихаар 90 хувь нь номны үг. Өөрийнхөө сэтгэл зүрхэнд боловсруулж мэдрэмжээрээ хэлэх ганц санаа байдаггүй.

- Хааяа ганц нэг шил пиво ууна биз дээ?

- Өдөр бүр уудаг. Архи, пиво хоёулангийнх нь тунг тааруулаад хүртчихдэг. Гоё хүмүүстэй  уухад маргааш өглөө нь сэрэхэд хүртэл сайхан байдаг юм. Оюун ухаандаа ашиг болгож уух ёстой.

- Олон жил нүдний шил зүүж байна. Танд хэдэн шил байдаг вэ?

- Шилээр бол баян хүн. Саяхан монгол сийлбэртэй модон рамтай шил захиалсан. Шил чинь муу энергийг халхалдаг юм.

- Та сүүлийн үед яагаад үсээ ургуулаад байгаа юм?

- Нэг юм хийж үзэх гээд байгаа. Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй гэж үг байдаг. Залуучууд маань солонгосын  үс засалтыг хэсэгтээ дуурайлаа. Үсчин хүний хувьд толгойгоороо жаахан тоглож монгол загварын үс засалтыг гаргаж ирнэ.  Гэхдээ бие эрхтнээрээ оролдож байгаа юм биш. Ер нь цогцсон биеэрээ оролдоно гэдэг муу талтай. Эрс тэс уур амьгалтайгаа мэдэхгүй хөх, уруул, өгзөгтөө гель шахуулж байна. Нэг өдөр бөгс нь хөлдөж сүйд болох вий.

- Та яаж мөнгө олж байна. Өмнө цалинтай ажил хийж байсан уу?

- Бараг үгүй дээ. Гэхдээ Төгөлдөрийг өлсөөчихгүй юмсан гэж боддог хүн олон бий, тэдний буянд би мөнгөөр тасрахгүй амьдарч л явна.  Сүүлийн таван жил шинэ хувцас аваагүй дэлгүүрийнхэн хүмүүс өөрсдөө өгдөг.

- Уг нь та ямар мэргэжилтэй юм вэ. Үсчин гэдгийг чинь мэднэ?

- Мэргэжил байхгүй. Төмөр замын 51-р дунд сургуулийн 10г ангийг төгссөн. Оюутан болж үзээгүй хүн. Дотоод сэтгэлээрээ амьдарч яваа хүн. Тэгсэн ч гэсэн нийгэмд засварчин хийж л явна.

Л.Зербан
/shock.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.72.245.52)
    би энэ хүнтэй хамт ажиллаж үзсэн залуучуудыг дэмждэг өглөгч сайн хүн байсан даа хайран гэхэд ч үг чамлалттай байна даа
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • hehe (202.70.41.114)
    nadad ene asuult asuugad bgaa setguulch ogt taalagdsanguiee dandaa ugiig ni mushigij ejiloj bgaa ym shig asuugad bhin
    2012 оны 08 сарын 14 | Хариулах
  • wow (202.55.191.37)
    uhaantai ch hun bjdee daan ch arhi uusaar bgaad bie ni muudsan yum shig baina iim niigemd arhi uuhgui bol setgeleere baina gej bhgui baina shd
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • жижиг (202.126.89.157)
    Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байсан юмуу нээг их их зантай ярвайсан хүн л байсан санагдаад байхийм даа мэдэхгүй юм даа
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
    • нууц
      ярвайж байгааг нь биш ярьж байгааг нь сонсох байждээ.
      2012 оны 04 сарын 30
  • 4685 (122.254.127.66)
    sain huniig burhad awad awchhiim daa. hairan baina hairan
    2012 оны 04 сарын 23 | Хариулах
  • potty (122.201.18.144)
    howor hunii neg
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (114.31.70.91)
    taivan noirsog doo.
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Çî÷èí (124.158.109.140)
    Õàéðàí çàëóó.Õàðàìñàëòàé áàéíà. ßðèëöëàãà íü èõ òààëàãääàã.
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Монгол (202.179.23.227)
    ХАЙРАН ЗАЛУУ, ХАРАМСАЛТАЙ БАЙНА. АХ НЬ ТҮВШИН ГЭЖ З.З.БҮТЭЭГЧ МУНДАГ ЗАЛУУ БАЙЛАА
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Ум мани бад ми хум
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ум мани бад ми хум
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • 5 (124.158.75.10)
    тийм үү бас л хар мэдээ байна шүү.
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмгэнэл
    8 цаг 14 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 13 мин
  • НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
    10 цаг 37 мин
  • МИАТ: БНСУ руу зорчигчдын анхааралд
    10 цаг 40 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 8-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    11 цаг 4 мин
  • П.Наранбаяр: Малчин айлын 70 хүүхэд ХААИС-д үнэгүй суралцаж байна
    11 цаг 7 мин
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
    11 цаг 24 мин
  • Б.Жавхлан: АМНАТ-ын 20 хувийг орон нутагт нь хуваарилна
    11 цаг 30 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ
    12 цаг 1 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
    12 цаг 4 мин
  • Ө.Шижир: 320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг улс манайх л байна
    12 цаг 10 мин
  • П.Сайнзориг: Зарим сайдын хэлж байгааг сонсохоор нүднээс бараг л нулимс гоожих гээд байна
    12 цаг 25 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл энэ Бямба гарагт хуралдана
    12 цаг 45 мин
  • Л.Мөнхбаясгалан: Сайд нар гэж ус уудаггүй хүмүүс байдаг юм уу?
    13 цаг 8 мин
  • “What3words” аппликейшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
    13 цаг 32 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    14 цаг 23 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ
    14 цаг 55 мин
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
    15 цаг 47 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    16 цаг 44 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    17 цаг 2 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК