
СГЗ, Ш.Гүрбазар “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдэд зориулж оюутнуудын хайр сэтгэл, төгсөлтийн баярын тухай инээдмийн жүжгийн зохиол бичиж өгчээ. СГЗ, зохиолч Ш.Гүрбазар “Жаргах гэж дурладаг уу”, “Надаар тоглосон хайр”, “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” зэрэг 30 гаруй жүжгийн зохиол бичжээ.