Түүхэн сэдэвт киноны уралдаан зарлажээ

БСШУЯ-аас түүхэн сэдэвт уран сайхны кино бүтээлгэхээр уралдаан зарлажээ. Киноны агуулга нь манай дэлгэцийн бүтээлд урьд нь огт тусгагдаж
байгаагүй Монгол Улсын түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан хүний тухай
түүхийг харуулсан үзэгчид, залуу үедээ эх оронч үзэл, үндэсний бахархал,
эв нэгдэл, тусгаар тогтнолын үзэл санааг сурталчилсан байх ёстой юм
байна. Энэхүү шалгаруулалт энэ сарын 10-наас ирэх сарын 10 -ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.