Испаний эзэн хаан I Хуан Карлос Африк руу аялаж, зааны авд оролцсондоо
уучлалт гуйжээ. Түүнийг улс орон нь эдийн засгийн хүнд нөхцөлд байхад
зугаа цэнгэл хөөлөө гэж иргэд нь шүүмжилж байгаа юм.

Испаний эзэн хаан I Хуан Карлос Африк руу аялаж, зааны авд оролцсондоо уучлалт гуйжээ. Түүнийг улс орон нь эдийн засгийн хүнд нөхцөлд байхад зугаа цэнгэл хөөлөө гэж иргэд нь шүүмжилж байгаа юм. Үүний хажуугаар тэрбээр авд оролцох үедээ ташаагаа гэмтээсэн тул одоо эмнэлэгт хэвтэж байгаа юм. Испанийи эзэн хаан өөрөө Дэлхийн байгаль хамгаалах сангийн хүндэт ерөнхийлөгч атлаа авд оролцсон нь ёс зүйгүй үйлдэл гэж испанчууд дургүйцжээ. Тиймээс I Хуан Карлос өнөөдөр эмнэлгийн орон дээрээс зааны авд оролцож, ийм болчимгүй үйлдэл хийсэндээ харамсаж, уучлалт гуйж байгаагаа хэвлэлээр дамжуулан хэлсэн байна.
Испаний ажилгүйдэл 23 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн 50 хувь нь залуучууд байгаа юм.