зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр Н.Энхбаяр гуниглаж, Б.Хурц эрдэж байна. Өөр нэг өдөр Н.Энхбаяр дуулж, Б.Хурц уйлвал яана

2012-4-20
0
ЖИРГЭХ
Хувь заяа заримдаа тоглоомтой бас шоглоомтой юм. 2003 онд Н.Энхбаяр ерөнхий сайд байхдаа Францаас Д.Энхбатыг баривчлуулахаар Б.Хурц тэргүүтэй ТЕГ-ын гурван хүнийг явуулсан байдаг. Гэвч хожим нь Б.Хурц АТГ-ын дэд дарга болж даалгавар өгч явсан Н.Энхбаярыгаа “аавынд” аваачаад хийчихлээ. Дарга, цэргийн байр суурь ингэтлээ солигдоно гэж хэн санах билээ.
 Энхбаяр_Хурц24tsag.mn  Хувь заяа заримдаа тоглоомтой бас шоглоомтой юм. 2003 онд Н.Энхбаяр ерөнхий сайд байхдаа Францаас Д.Энхбатыг баривчлуулахаар Б.Хурц тэргүүтэй ТЕГ-ын гурван хүнийг явуулсан байдаг. Тэдгээр хүмүүс үүргээ гүйцэтгэж, “объектаа” олж тухайн үедээ л баатар болсон. Гэвч хожим нь Б.Хурц АТГ-ын дэд дарга болж даалгавар өгч явсан Н.Энхбаярыгаа “аавынд” аваачаад хийчихлээ. Дарга, цэргийн байр суурь ингэтлээ солигдоно гэж хэн санах билээ.

   Үйл явдлыг эргэн саная. 2003 онд Францаас Дамирангийн Энхбатыг талийгаач С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татаж авчирахаар явсан тагнуулынханы паян “Өнөөдөр” сонины шарлаагүй хуудсанд үлджээ. Тухайн үеийн сэжигтэн Д.Энхбат 2002 онд Францад очсон байдаг. Тэр үед С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Батаа, Оюунаа гэсэн нэртэй бүх хүнээс эхлээд олон ардыг, албан тушаалтныг ч шалгаж эхэлжээ. Тэгээд Д.Энхбатыг сэжигтэн гэж үзэн Францаас авчирахаар Б.Хурц тэргүүнийг явуулжээ. Томилолт, даалгавар авсан тагнуулынхан “онц ноцтой хэрэгтэн”-ийг авчирахаар эхлээд Канн хотод очжээ. Тэгээд Д.Энхбат агсан Канн хотод биш Каенд амьдардаг гэдгийг мэдсэн аж. Тэдэнд Цэрэнчимэд гэх монгол эмэгтэй газарчилж Д.Энхбатыг яг хаана байгааг зааж өгчээ. Тухайн үед Д.Энхбатад тагнуулынхан ирчихсэн, өөрийг чинь хайгаад байна гэдгийг монголчууд нь  дуулгахад “би хэрэг хийгээгүй” гээд тоохгүй байжээ. Тагнуулынхан үйл нь ирсэн Д.Энхбатыг дуудаж гаргаж ирээд зодож, ухаан алдуулаад дипломат дугаартай машинд хийн гурван улсын хил дамнуулан эх орондоо авчирсан байна. Д.Энхбатыг тагнуулынхан нууц байранд байлгаж байгаад эцэстээ С.Зоригийг хөнөөсөн алуурчин болгох гэж оролдсон. Харин Д.Энхбат удаан хугацаанд тамлуулсан учир таалал төгссөн гэдэг. Энэ үйл явдлыг Европын орнууд, олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээд манай Засгийн газрыг хүн хулгайлсан хэмээн буруутгасан. Түүгээр ч зогсохгүй энэ үйл явдлаас болж тухайн үед ХБНГУ-д элчин сайдаар ажиллаж байсан Д.Тэрбишдагвыг Монгол руу бараг л хөөж явуулсан гэж хэвлэлийнхэн бичдэг. Үйл явдал үүгээр төгссөнгүй, Д.Энхбатыг хулгайлах ажиллагааг явуулсан хүмүүсийг Европын орнууд хайж байгаад нэг л өдөр Б.Хурцыг Англид айлчлах гээд очиход нь онгоцон дотроос нь бариад хорьчихсон. Ингэж л монголчууд Б.Хурцыг хүн хулгайлахад оролцсон гэж мэдсэн юм. Тэрээр бүтэн жил орчим Англид хоригдож, монголчуудын төдийгүй олон улсын анхаарлыг татсан. Монголын төрийн ихээхэн хичээл зүтгэлийн үр дүнд Б.Хурц суллагдаж ирээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө буцаж ороод дараа нь АТГ-ын дэд дарга болсон юм. Тэгээд л авлигатай тэмцэнэ хэмээн Н.Энхбаярыг бариад хорьчихлоо. Ер нь сүүлийн үед Н.Энхбаярыг хэн хорьсон бэ гэдэгт олон хүн хариу өгөх гэж оролдож байна. Харин Н.Энхбаяр өөрөө энэ асуултад “Д.Дорлигжав, Л.Хурц нар нь хуулийн дагуу биш харин хуулийг уландаа гишгэж ажилладаг, үнэнийг хэлэхэд өширхөн, хуулийн байгууллагыг эзэндээ үйлчилдэг хэрэгсэл болгосон хуулийн алуурчид болжээ. Монгол Улс маань гадаадын эдийн засгийн алуурчид дотоодын хуулийн алуурчдын гарт оржээ. Эд нарын дэглэм хараахан бэхжээгүй дээр нь хамтын хүчээр түлхэн унагаах хэрэгтэй” хэмээн ард түмэндээ хандан бичсэн захидалдаа дурдсан байдаг.

   Магадгүй АТГ-ын дэд дарга Б.Хурц жирийн ажилтан байхдаа Н.Энхбаяраас болж үүргээ гүйцэтгэж яваад хожим түүнээсээ болж шоронд хоригдсон гэж боддог байж болох юм. Тиймээс л Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд идэвхитэй оролцсон гэж таамаглах хүмүүс байна. Мөн Н.Энхбаярыг МИАТ-ын онгоцоор БНСУ-д хэвлүүлсэн алдарт “Найман шарга” номоо хөнгөлөлттэй үнээр тээвэрэлсэн гэдэг нь түүнийг шалгах нэг үндэслэл болсон. Үүнд нь эгдүүцсэн О.Цолмон тэргүүтэй олон хүмүүс “Б.Хурц МИАТ-ийн онгоцоор цэцэгнээс эхлээд байнга л бараа бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй зөөдөгөө хэлэхгүй байж Н.Энхбаярыг номоо зөөлөө гэж шалгах нь шударга бус явдал” хэмээн заргалдаж эхэллээ.

   Ийнхүү Н.Энхбаяр нэгэн цагт үүрэг чиглэл өгч явсан хүнийхээ заавраар “аав”-ынд мориллоо. Хувь заяаны эрхээр өөр нэгэн өдөр Н.Энхбаяр Засгийн эрхэнд гарч Б.Хурц “аав”-ынд суух цаг ирэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Ийм гунигтай үйл явдлын тухай яруу найрагч О.Дашбалбар нэгэнтээ “Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна” гэж бичсэн байдаг шүү дээ. Монголчууд бас “Давахгүй гэсэн даваагаар гурав давна”, “өстэй хүн өлийн даваан дээр уулзана” гэж ярьдаг нь чухамдаа Н.Энхбаяр, Б.Хурц хоёртой хамаатай болоод байх шиг.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • asdfasdf (180.235.177.90)
    asdfasdfsdf
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Иргэн (202.179.20.133)
    Хурц айхтар хүн юм. Тийм их юм болж байж суллагдаж ирчихээд Энхбаярын эсрэг том хэрэг өдүүлж явахаасаа айдаггүй юм байх даа.
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Хурц сайн ажилла байгаа
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    Ерөөл бат оршиг.
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    Хурц бол хэн ч биш ш дээ. элбэгдоржийн нохой барьдаг мод байхгүй юу. элбэгээ хурцыг ашиглаж хамаг муу муухай зүйлээ хийлгэчихээд зүгээр л нулимж орхих хүн. хурц тэгээд жинхэнэ ныяц дэвсүүлнэ дээ
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Батлаа (202.131.225.226)
    Хурцад гээх юм байхгүй ээ, авилгачид ааа.
    2012 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмгэнэл
    8 цаг 14 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 13 мин
  • НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
    10 цаг 37 мин
  • МИАТ: БНСУ руу зорчигчдын анхааралд
    10 цаг 40 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 8-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    11 цаг 4 мин
  • П.Наранбаяр: Малчин айлын 70 хүүхэд ХААИС-д үнэгүй суралцаж байна
    11 цаг 7 мин
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
    11 цаг 24 мин
  • Б.Жавхлан: АМНАТ-ын 20 хувийг орон нутагт нь хуваарилна
    11 цаг 30 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ
    12 цаг 1 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
    12 цаг 4 мин
  • Ө.Шижир: 320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг улс манайх л байна
    12 цаг 10 мин
  • П.Сайнзориг: Зарим сайдын хэлж байгааг сонсохоор нүднээс бараг л нулимс гоожих гээд байна
    12 цаг 26 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл энэ Бямба гарагт хуралдана
    12 цаг 46 мин
  • Л.Мөнхбаясгалан: Сайд нар гэж ус уудаггүй хүмүүс байдаг юм уу?
    13 цаг 8 мин
  • “What3words” аппликейшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
    13 цаг 32 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    14 цаг 23 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ
    14 цаг 55 мин
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
    15 цаг 47 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    16 цаг 44 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    17 цаг 2 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК