Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарыг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт биеийн байдлыг нь харгалзан үзэж, батлан даалтад гаргасан. Мөн уг хэрэг прокурорын хяналтад шилжсэн билээ.

Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарыг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт биеийн байдлыг нь харгалзан үзэж, батлан даалтад гаргасан. Мөн уг хэрэг прокурорын хяналтад шилжсэн билээ. Хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат хяналт тавьж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр саяхнаас уг хэрэгт Монгол банкны дахин нэг ажилтанг нэмж шалгаж эхэлжээ. Тус банкны ажилтан Ш-ын хэрэгтэй прокурор, мөрдөн байцаагч нь танилцаж байгаа аж.
Б.Чимэг