УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудал дээр
МАН, АН-ын бүлгийн гишүүд эрс тэс байр суурьтай байгаа билээ.

УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудал дээр МАН, АН-ын бүлгийн гишүүд эрс тэс байр суурьтай байгаа билээ. АН-ын бүлгийн гишүүд хоёр сонгуулийг хамт явуулах хүндрэлийг багасгах тодорхой саналуудыг хүргүүлсэн ч МАН үүнийг нь хүлээж авахгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэнээр УИХ-ын чуулган завсарласан. Тиймээс өнөөдөр намууд бүлгийн хурлаараа дахин хэлэлцээд 12 цагт эхлэх Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа оруулна. УИХ-ын нэгдсэн чуулган ганцхан асуудлыг хүлээж үдээс хойш 15 цагт эхлэх юм.