зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нэг л дотно” үдшийн эзэд, нийтэд танигдсан дөрвөн нэвтрүүлэгч

2012-4-20
0
ЖИРГЭХ
nevtruulegchid     С.Чимгээ, Г.Чоглоонамжил, Б.Ганбаатар, Ч.Ичинхорлоо. Энэ дөрвөн нэр өнгөрсөн үдэш “UB palace”-ын их танхимаар дүүрэн дүүрэн цуурайтаж байлаа. Учир нь тэд өөрсдийн уран чадвар, авьяас билгийг харуулсан шүлэг, дууны тоглолт хийсэн юм. 2000 гаруй хүний суудалтай “УБ палас”-ын ихэнх суудал нэг л дотно санагддаг нэвтрүүлэгчдийнхээ авьяасыг тольдохоор ирсэн хүмүүсээр дүүрчээ.
     С.Чимгээ, Г.Чоглоонамжил, Б.Ганбаатар, Ч.Ичинхорлоо. Энэ дөрвөн нэр өнгөрсөн үдэш “UB palace”-ын их танхимаар дүүрэн дүүрэн цуурайтаж байлаа. Учир нь тэд өөрсдийн уран чадвар, авьяас билгийг харуулсан шүлэг, дууны тоглолт хийсэн юм. 2000 гаруй хүний суудалтай “УБ палас”-ын ихэнх суудал нэг л дотно санагддаг нэвтрүүлэгчдийнхээ авьяасыг тольдохоор ирсэн хүмүүсээр дүүрчээ.

nevtruulegchid     Тоглолтын нэр нь “Нэг л дотно” хэмээнэ. Өнгөрсөн жилийн сүүлээр Соёлын гавьяат зүтгэлтэн, өгүүлэхүйн ухааны мастер, МҮОНТВ-ийн алтан үеийн нэвтрүүлэгч С.Бямбаа дээрх нэрээр яруу найргийн уран уншлагын цомог гаргаж байлаа. Энэ тухай мэдэх сэтгүүлч миний бие өчигдөр үдшийн 19 цаг хүртэл уг тоглолт Ж.Бямбаа гуайнх хэмээн эндүүрэн бодож суув. Гэхдээ дуу, шүлгийн сайхныг танил дотно хоолойгоороо толилуулах дээрх дөрвөн нэвтрүүлэгч маань Ж.Бямбаа гуайн дотны дүү нар гэдэг нь тодорхой.

     “ММ агентлаг”-ийн хэмээн нэрлэгддэг эрхэм дөрвөн нэвтрүүлэгч мэдээллийн студидээ хуралдан, ярилцаж байгаа богино танилцуулгаар тоглолт эхэллээ. Энэ мөчийг хүлээж байсан хүүхэд, хөгшид баярлан шуугилдаж, алга ташин тоглолтыг угтав. Өдөр бүр “үндэсний” телевизээр мэнд мэдэн, мэдээ дуулгадаг энэ хүмүүс алга ташин, догдлон хүлээсэн үзэгчдэд хувьд нэг л танил байсан нь атаархлын утсыг аяархан хөндөж байсныг нуух юун.

“Нэг л дотно” дөрвөлийн урьсан бүгдэд дотно эрхэм зочид

    Өнгө алаглаж, өндөр өндөр дэлгэц байрлуулсан цэлгэр том тайзны дэргэдээс уянгалаг хөгжим эгшиглэж, алга ташилт зэрэгцэн байх үед СТА Г.Чоглоонамжил аядуухан алхаж үзэгчдэд дөхөөд

“Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан” гэж шүлэг уншиж эхлүүлэв. Яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг”-ийн үргэлжлэлийг СТА Ч.Ичинхорлоо, СТА С.Чимгээ нар уншиж, төгсгөлийг нь СТА Б.Ганбаатар уншсан юм. Ийнхүү тоглолт эхэллээ.

     СТА Д.Цоодол хүнгэнэсэн сайхан хоолойгоор танхимыг дүүргэж, арын эгнээнд суугаа үзэгчийн дэргэд зогсох мэт дотно яриа эхлүүлээд,

“Тунгалаг сайхан өглөөг урин дуудаж  
Тусгаар тогтносон улсынхаа төрийн дуулалтай хамт мэндэлж
Алсын цэнхэр хаяанд гялбалзах
Адуучны гэрээс дуу хоолой нь цуурайтдаг
Алагхан зүрхэнд хамт цохилж
Ард түмнийхээ сэтгэл дотроос алхам ч холдоогүй, амь нэгтэй
Нэг л дотно нэвтрүүлэгчиддээ, нэг л дотно үзэгч түмэндээ
“Нэг л дотно” энэ оройн халуун мэндийг өргөн дэвшүүлье” хэмээн Д.Цоодол эрхэм энэ үдшийг нээсэн юм.

     Тоглолтын гол дөрвөн хүнээс гадна Ж.Бямбаа, Д.Цоодол нар энэ үдшийн бас л дотно хүмүүс байлаа. Мөн СТА дуучин Н.Гантулга “Маршал” хамтлагтай дуулж, Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын ятгачид ая эгшиг уянгалуулж, СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, "Нюанс", СТА Ө.Уянга нар танхим дахь үзэгчдийг догдлуулж, “Улаан сарнай” бүжгийн хамтлаг уран хөдөлгөөнөөр баясгалаа. Хоёр цагийн турш шүлэг яруу найраг, төрөл бүрийн дуун эгшигээр ээлжлэн толилуулсан тоглолтод сэтгэл дундуур хүн байсангүй. Энэ Чоглоонамжил чинь сайхан дуулах юм, Тийм сайхан хоолойтой хүмүүс ингэж дуулах нь аргагүй гэхчлэн үзэгчдийн суудлын ардуур урдуур явахад ярьж байх нь сонсогдсон.

     Энэ үдэш дөрвөн хөтлөгчийн талаар зарим хүн шинэ авьяас, мэдээгүй зүйлийг сонсоод, үзээд буцсан болов уу.

Тоглолтоо хийж буй дөрвөлд Д.Цоодолоос зориулсан мөртүүд

      Монголын үндэсний теүлевиз, радиогоос сайхан дуу дуулж, үзэгч олонд танигдсан цөөнгүй хүн байдгийг Д.Цоодол гуай хэлж байсны нэг нь тоглолтод оролцсон Ж.Бямбаа гуай юм. Харин би л ганцаараа солгой хоолойтой гэж Д.Цоодол хошигнож, үзэгчдийг инээлгэв. Дуу хуураа толилуулсан дөрвөн нэвтрүүлэгчийг үнэхээр хичнээн сайхан дуулж байгааг шагшин магтах үзэгч том танхимын энд тэндгүй байлаа. СТА Д.Цоодол дөрвөн нэвтрүүлэгчдээ зориулан бяцхан шүлэг тэрлэсэн бөгөөд түүнийгээ үзэгч түмэндээ толилуулав.

     Мэргэжлийн өндөр уран чадвараар төр, засгийн болон телевизийн олон нэвтрүүлгийг хөтөлж олон түмэнд танигдсан, Өмнөговийн уугуул нэвтрүүлэгч бол Саранцэцэгийн Чимгээ мөн. Түүндээ зориулж дараах бяцхан шүлгийг бичлээ гээд Д.Цоодол уншиж сонордууллаа. С.Чимгээ 1991 онд одоогийн “UBS” телевизийн захирал Д.Балхжавын “Шувууд буцлаа” хэмээх киноны гол дүрээр үзэгчдэд хүрч, дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн нэгэн. 

Английн телевизийг ч хөтөлж чадах
Оросын нэвтрүүлэгчийг ч орлож дөнгөх
Хэл болоод бусдаараа
Хэнийг ч өмнөө гишгүүлэхгүй
Чимгээ байхгүй нэвтрүүлэг
Чимэглээгүй сүлд мод шиг,
Чимгээгүй “Цагийн хүрд”
Чихэргүй Хүүхдийн баяр мэт.
Өнөөдөр Чимгээ телевизэд ороогүй бол
Өмнийн говьд Чимгээ ингэ ботголуулах байлаа.

    Ховд аймгийн Хөгжимт драмын театрын зөвлөх найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гомбосүрэнгийн хүү бол өнөөдрийн тоглолтын нэгэн гол дүр Чоглоонамжил гэдгийг Д.Цоодол хэллээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаярын төрсөн дүү юмсанж. Хамт олон нь түүнийг Чог хэмээн дууддаг. Түүнд зориулсан шүлэг
Ардын жүжигчин аавынхаа
Авьяасыг өвлөсөн сайн хүү
Уншиж өссөн домог нь Хөхөөнамжил
Улс даяар таних нь Чоглоонамжил
Ховдоос төрсөн эвлэгхэн хоолой
Хотдоо хүндлэгдсэн эрийн хугархай. Энэ үдэш нэвтрүүлэгчдийн үзүүлсэн 20 гаруй урлагийн номерт Г.Чоглоонамжил арай л олон гарч ирэх шиг санагдаж байлаа. Тоглолтыг эхлүүлсэн, дуучин Н.Гантулгатай хамтран “Цэргийн жавхаа”-г дуулсан, шүлэг уншсан, эгээтэй л “Улаан сарнай”-гийнхантай бүжиглэсэнгүй. Чогийн нэг онигоо ярья, тэрбээр утсаар ярьж яваад таксинд суужээ. Тэгэхнээ жолооч нь хаа хүрэх вэ гэж асуусан байна. Чог урагш өндийж, царайгаа харуулаад “Ойлгомжтой шдээ” хэмээсэн гэдэг.

     Зохиолч С.Эрдэнэ, С.Маам нарын зохиолыг нь бичсэн “Өндөр гэгээн Занабазар” киноны Аминагийн дүрээр дэлгэцэнд дүрээ мөнхөлж байсан. Харин би Аминаг хөнөөдөг нөхөр бол би шүү дээ гэж Д.Цоодол танилцууллаа. Мөн “Отелла” жүжгийн Дездемоны дүрийг бүтээж байсан. Түүнд зориулсан Д.Цоодолын шүлгийг толилуулъя.
Хөвчин дэлхийн сонгодог Дездемоноороо тайзнаа танигдсан
Хөх Монголын шүтээн Өндөр гэгээнээр дэлгэцнээ мөнхөрсөн
Монголын сайхан бүсгүй Чимиддамбын Ичинхорлоо
Морьтон ардын хойморт зул адил гэрэлтэй.
Ичинхорлоогүй бол “Цагийн хүрд” эргэхгүй байхсан,
Ичимхий тэрбээр телевизэд ороогүй бол “Цагийн хүрд” өнөөдөр үзэгчгүй байхсан.

     Харин нэвтрүүлэгч Б.Ганбаатар Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул. Бэрс кино урлагийн дээд сургуулийг төгссөн. МУГЖ Дамчаа агсан, СГЗ радиогийн нэвтрүүлэгч Батцэрэн нарын гарын шавь юм. Хөтлөгчөөс ажлаа эхлүүлээд өнөөдөр олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн нэвтрүүлэгч болсон Б.Ганбаатарт зориулсан Д.Цоодолын мөртүүд.
Арааживын студиэс гараагаа эхэлж
Алдарт нэвтрүүлэгчийн гарааг залгуулсан
Алаг нүдэн Ганбаагийн
Аргил цээл хоолой нь яг л
Аварга цолтой бөхийнх мэт ээ.
Ааг шалгасан хөтлөлт нь
Авьяас билгийн охь мэт ээ.
Үндэсний телевизийн нэвтрүүлэгч Ганбаатар
Үеийн нөхдөөсөө тэргүүлэгч ганганбаатар аа.

    Үндэсний телевизийн сувгаар “Үдшийн мэдээ” эхлэхийн өмнөхөн нэвтрүүлэгчдийн тоглолт өндөрлөлөө. Танхим дүүргэсэн үзэгчид багачуудаас залуучууд, залуусаас ахмадууд хүртэл бүгд нэвтрүүлэгчидтэйгээ “Нэг л дотно” байсныг дахин хэлье. Яруу найрагт, дуун цэнгүүний хөтлөгч Д.Цоодол “Зүүдэнд хүртэл шивнэх энэ яруусам дуурьсал Зүрхнээс зүрх оносон гэдэгт бид итгэж байна. Аз жаргалын манлай бүхнийг хүсэн ерөөе” хэмээгээд тоглолтыг өндөрлүүлэв. Энэ үдэш “ММ агентлаг”-ийн нэвтрүүлэгчидтэй нэг л дотно суусан тэр олон үзэгч сайхан зүүдтэй хоносон нь дамжиггүй.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.180.218.147)
    zadaa ter ganbaa chogloo hoyr bol aviyas muutai diktoruud negen heviin unshilttai chimgee bymbaa hoyr bol shal uurduu tsoodol bol batbayriin shavi mergejiliin haragddag ym
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • mongol (202.70.36.210)
    za uguureide kkk baidagl amitsshuude
    2013 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.10.21.48)
    Энэ 4 т гавъат огвол дээрштээ.ийм сайн дикторууд монголд удаан торно.энэ 4 vнэхээр тасархай байж чадсан.good like
    2012 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмгэнэл
    8 цаг 8 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 7 мин
  • НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
    10 цаг 31 мин
  • МИАТ: БНСУ руу зорчигчдын анхааралд
    10 цаг 34 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 8-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    10 цаг 58 мин
  • П.Наранбаяр: Малчин айлын 70 хүүхэд ХААИС-д үнэгүй суралцаж байна
    11 цаг 1 мин
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
    11 цаг 18 мин
  • Б.Жавхлан: АМНАТ-ын 20 хувийг орон нутагт нь хуваарилна
    11 цаг 24 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ
    11 цаг 55 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
    11 цаг 58 мин
  • Ө.Шижир: 320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг улс манайх л байна
    12 цаг 4 мин
  • П.Сайнзориг: Зарим сайдын хэлж байгааг сонсохоор нүднээс бараг л нулимс гоожих гээд байна
    12 цаг 19 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл энэ Бямба гарагт хуралдана
    12 цаг 40 мин
  • Л.Мөнхбаясгалан: Сайд нар гэж ус уудаггүй хүмүүс байдаг юм уу?
    13 цаг 2 мин
  • “What3words” аппликейшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
    13 цаг 26 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    14 цаг 17 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ
    14 цаг 49 мин
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
    15 цаг 41 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    16 цаг 38 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    16 цаг 56 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК