Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүрэгт амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.

Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүрэгт амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн О гэгч өөрийгөө боомилсон байдалтай ухаангүй дүүргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ирж хэвтлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгахад, 46 настай О нь эхнэрийгээ архи авч өгсөнгүй гэсэн шалтгаанаар өрөөнийхөө паарнаас бүсээрээ өөрийгөө боомилж, амиа хорлохыг завдсаныг тогтоожээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг