Өнөөдөр поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдөр

Өнөөдөр МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа 42 нас хүрч байна. Тэрээр жил бүр төрсөн өдрөөрөө тоглолт хийн баяраа тэмдэглэдэг билээ. Тэгвэл энэ жил хилийн чанадад тоглож, тэнд төрсөн өдрөө тэмдэглэж байна. Учир нь түүнийг Казахстан улсын нэгэн томоохон бизнесмен урьсан бөгөөд Алматы, Астана хотод томоохон хэмжээний тоглолт хийх гэнэ. Мөн Казахстаны олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах реклам сурталчилгааг Монголд хийж, урьдчилан явуулсан байна. Сонирхуулахад поп дива 1990-ээд онд Казахстаны Алматы хотод болсон "Азия даусы" наадмаас гранпри цомыг нь авч байжээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)