"Рио Тинто" компани 4700 ширхэг медалийг Лондонгийн зуны олимп болон
паралимпийн наадамд нийлүүлэхэр болсон юм. Нийт 8 тонн алт, мөнгө,
хүрэлийг Монгол улс болон Ута мужаас олборлож, медалиудыг үйлдвэрлэж
байгаа юм.

Байгаль хамгаалагчид уул уурхайн "Рио Тинто" компанийн эсрэг эсэргүүцлийн жагсаал хийлээ. Удахгүй "Лондон 2012" зуны Олимпийн наадам эхэлнэ. Наадмын ялагч тамирчдад олгох медалийг "Рио Тинто" компани ивээн тэтгэж, нийлүүлэхээр болсон. Байгаль орчныг хамгаалагчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд хорт хийн баг өмсөж, "Рио Тинто: Олимпийн наадмыг орхи" гэсэн эсэргүүцлийн бичиг барин жагсаж байна.
"Рио Тинто" компани 4700 ширхэг медалийг Лондонгийн зуны олимп болон паралимпийн наадамд нийлүүлэхэр болсон юм. Нийт 8 тонн алт, мөнгө, хүрэлийг Монгол улс болон Ута мужаас олборлож, медалиудыг үйлдвэрлэж байгаа юм.
Эсэргүүцлийн жагсаал болж буйд ямар байр суурьтай байгааг Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Том Албанесаас тодруулахад,

"Манай компани агаарын чанарын стандартыг мөрдөж ажилладаг. Экосистем, биологийн болон уур амьсгалын өөрчлөлт, энергийн хэрэглээ, хөрс усны бохирдол зэрэг байгаль орчинтой холбоотой тулгамдсан асуудлуудыг аль болох нэмэгдүүлэхгүй байхыг хичээдэг. Бид уул уурхайн олборлолт эхлэхдээ хүрээлэн буй орчныг сайтар судалж, уурхайн хаалт хийхдээ нөхөн сэргээдэг" гэдгээ мэдэгдсэн юм.
Уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлтэй холбоотой энэ мэт эсэргүүцлийн жагсаал өрнөдөг ч Олимпийн наадмын медалийн ивээн тэтгэх үйл ажиллагаатай холбоотой жагсаал болж буй нь анхаарал татсан үйл явдал юм. Магадгүй зөвхөн Олимпийн наадмыг медаль гэлтгүй аливаа уралдаан тэмцээний медалийн гол түүхий эд нь уул уурхайн бүтээгдэхүүн биш өөр материалаар хийж болох юм гэсэн санаа, анхааруулгыг өгч байна.