Алба, амины шалтгаанаар эрүүл мэндийн сайдыг зорин ЭМЯ дээр очих хүн олон ч түүнтэй тэр болгон нүүр тулж уулзаж, хэрэг зорилгоо бүтээгээд байдаггүй. Тэгвэл уг нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн очсоноор эрүүл мэндийн сайдтай уулзаж, түүний сонорт үгээ хүргээд зогсохгүй найман зөвлөхөд санаа бодлоо хэлэх боломжтой юм байна.

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өчигдөр иргэдтэй уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Сайд долоо хоног бүрийн пүрэв гаригт өөрийн зөвлөхүүдийн хамтаар "Эрүүл мэнд-эрхэм баян" гэсэн нээлттэй индэр, хэлэлцүүлэг зохион байгуулж байхаар болсон нь энэ юм. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр иргэд үйлчлүүлэгчид болон эмч эмнэлэгийн ажиллагсад, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсч байхаар болсон байна. Алба, амины шалтгаанаар эрүүл мэндийн сайдыг зорин ЭМЯ дээр очих хүн олон ч түүнтэй тэр болгон нүүр тулж уулзаж, хэрэг зорилгоо бүтээгээд байдаггүй. Тэгвэл уг нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн очсоноор эрүүл мэндийн сайдтай уулзаж, түүний сонорт үгээ хүргээд зогсохгүй найман зөвлөхөд санаа бодлоо хэлэх боломжтой юм байна.