Дуурийн дуучид улаан хивсний ёслол хийнэ.Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид энэ жил гоцлол дууны ангийн 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа. Ойн хүрээнд дуучин энэ сарын 27-нд УДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт хийх юм. Тоглолтын нэр нь “Viva l’opera”.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид энэ жил гоцлол дууны ангийн 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн хүрээнд “Viva l’opera” тоглолтыг энэ сарын 27-нд УДБЭТ-т хийх юм. Хүндэтгэлийн тоглолт улаан хивсний ёслолоор эхлэх бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны мөнгөн медальт, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны нэгдүгээр байрын шагналт, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг зэрэг олон улсын уралдаанд амжилттай оролцсон дуучдаас эхлээд энэ цагийн шилдэг гоцлол дуучид улаан хивсээр алхах юм. Харин хүндэтгэлийн “Viva l’opera” тоглолтод эдгээр дуучдаас гадна үе үеийн шилдэг дуучид ая дуугаа өргөх аж.