
З.Баянсэлэнгэ: Би хууль бус нэг ч үйлдэл хийгээгүй. СБД-ийн засаг даргын тамгын газарт жагсаал цуглаан байгуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн. Бүх зүйл маань хууль журмын дагуу хийгдэж байгаа. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсний минь төлөө намайг хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Эрх баригчид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цоглоох бус бузар фашист нийгмийг тогтоосон гэдэг эндээс харагдаж байна. Үндсэн хуулиар хамгаалсан эрхээ эдэлсэн хүнийг баривчлан хорьж зоригийг нь мөхөөх гэсэн улс төрчдийн оролдлогоос би хэзээ ч айхгүй. Цаашид ч тэмцэх болно” гэв.
Б.Чимэг