Хүүхдийн
номын зураач, график дизайнер Т.Хулан энэ сарын 26-нд буюу пүрэв
гаригт тав дахь бие даасан “Нүүдэлчин хүүхдийн номын сан”
үзэсгэлэнгээ нээх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд 2006-2011 оны хооронд
хийгдсэн нийт 1000 орчим бүтээл тавигдах юм. Мөн уг үзэсгэлэнд зураасан зураг,
компьютер уран зураг, цаасан зураг, гар хийцийн зурагт ном, ил захидал,
захидлын цаас, дугтуй гэх мэт төрөл бүрийн бүтээлүүдээс 100 гаруй бүтээлийг
сонгон эдгээр бүтээлээс бүрдсэн 9 төрлийн хүүхдийн ном тавигдана. Уг номнуудыг Японы уламжлалт
хүүхдийн номын урлагийн төрөл болох гар хийцийн урсгалыг ашиглан бүтээжээ.
Энэ үзэсгэлэнгээ Япон улсад гаргасан ба Монгол хүүхдүүдэд зориулан
гаргасан. Үзэсгэлэн
ирэх сарын 16 хүртэл Зайсангийн Белла Виста хотхоны Цагаандариум арт галлерейд гарна.