“Монгол кино” групп, ӨМӨЗО-ны “Нүүдэл
соёл” кино компанитай хамтран бүтээсэн “Аравт” түүхэн уран сайхны кино
бэлэн болжээ. Үзэгчдийг багагүй хүлээлгэсэн тус киноны нээлт ирэх
дөрөвдүгээр сарын сүүлээр “Тэнгис” кино театрт болох юм.

“Монгол кино” групп, ӨМӨЗО-ны “Нүүдэл
соёл” кино компанитай хамтран бүтээсэн “Аравт” түүхэн уран сайхны кино маргааш нээлтээ хийхээр болжээ. "Аравт”
киноны зохиолыг “Монгол фильм” группын уран бүтээлч Н.Эрдэнэ бичиж,
найруулагчаар нь Ч.Ганзориг ажиллажээ. Дэлхийг эзэлсэн Чингис хааны
цэргийн аравт, зуутын зохион байгуулалт, их Монгол Улсын хаадын мэргэн,
холч ухаан бодлыг хэрэгжүүлэхэд нэгэн сэтгэлээр зүтгэж явсан эгэл жирийн
баатарлаг цэргүүдийн тухай тус кинонд өгүүлэх гэнэ. Тус киноны хөгжим
хэдийнэ үзэгч, сонсогчдын чихэнд хоногшсон биз ээ. Киноны хөгжмийг
төгөлдөр хуурч Б.Чинбат бичиж, хоёр ч клипээ үзэгчдийн хүртээл болгоод
амжсан юм.
Кинонд Найман зууны тэртээх Чингис
хааны дэлхийг байлдан дагуулахад гол судас, үндсэн хөшүүрэг болсон эгэл
жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч тэмцэж, хооллож ундалж, хоорондоо нөхөрлөж,
аяны хүнд, дайны бэрхийг хэрхэн даван туулж, хатуу бэрхийг сөрсөн цэрэг эрс
тулааны талбарт эрсдэн унахдаа ижий аав, эх нутаг, эхнэр хүүхдээ хэрхэн санан
дурсаж, шаналан гашуудаж байсныг харуулжээ.