yt МАХН-ын дарга Н.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг
нэр хүндэд нь халдаж, гүтгэсэн хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж
100 сая төгрөг нэхэмжилсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нэр хүндэд нь халдаж, гүтгэсэн хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан. Тэрбээр нэр төрөө сэргээлгэхийг хүсэхийн хажуугаар 100 сая төгрөг нэхэмжилсэн юм. Ц.Нямдорж сайд түүнийг Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр болон “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан гэж буруутгасан. Харин шүүх өнгөрсөн лхагва гарагт уг нэхэмжлэлийг хэлэлцэж хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байна. Тиймээс Н.Энхбаярын нэхэмжлэл гаргахдаа өгсөн тэмдэгийн хураамж болох 650 мянган төгрөгийг буцааж өгчээ.