2011 онд Монголд болсон нохой зодооны тэмцээний гэрэл зураг тун санамсаргүй байдлаас болж амьтны эрх хамгаалагч нарт “барьж идүүлэх” дөхлөө. Монголын нэгэн цэнгээний клуб дэх цус урсгасан нохдын тулааны талбарыг тойруулаад Heineken шар айрагны сурталчилгаа өлгөөтэй байсан нь энэ дуулианы шалтгаан болсныг 24tsag.mn хүргэж байна.

Адгуус амьтадтай зэрлэг балмад харьцдаг арга хэмжээг ивээн тэтгэснийх нь төлөө энэ насандаа ахиж Heineken шар айргийг ам руугаа дөхүүлэхгүй гэж дэлхийн олон орны пивочид тэдний favebook хуудас руу уур хилэнгээ илгээж байна. Heineken-ий зүгээс “Манай брэндийн рекламтай нохой зодооны зураг интернэтээр тарж байгааг бид ойлгож байна. Ийм харгислалыг дэмждэггүй болохоор яаралтай мөрдөлт эхэлнэ” гэж мэдэгджээ. Мөн тэд “хууль бус үйл ажиллагаатай хэзээ ч ухамсартайгаар холбогдох ёсгүй” гэдгээ ам шүд алдсан байна. Уг танхимд өмнө нь Heineken-ий арга хэмжээ болсон бөгөөд дараагийн түрээслэгчид тэдний сурталчилгааг авч хаяхаа мартсан гэж тэд өөрсдийгөө өмгөөлж байгаа юм. Монголын шөнийн клубын эзэнтэй холбоо барьж шар айрагны баярын дараагийн арга хэмжээ буюу нохойн тулааны үеэр Heineken-ий сурталчилгааг хураагаагүйгээ баталсан гэжээ.

Heineken компани шар айраг үйлдвэрлэгч нар дотроос facebook найзынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг юм. Шар айрагчин найзуудын тоо хэдийн 4,6 саяд хүрээд байгаа юм.
Өмнө нь Heineken бас Испанид бухын тулаан болдог талбай дээр бүтээгдхүүнээ сурталчилсан гэж зэм хүртэж байв. Энэ компани дэлхий даяар 70 000 ажилтантай. Монгол дахь албан ёсны борлуулагч нь Black Morgan Mongolia компани билээ.

/24tsag.mn/