"Хоггүй
Улаанбаатар" аяны хүрээнд өнөөдөр бүх
нийтийн их цэвэрлэгээ Улаанбаатар хотод явагдаж байна.
Их цэвэрлэгээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй
бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бүгдээрээ оролцох юм.
Энэ өдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа
явуулж буй бүх томоохон захууд үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд орчныхоо хогийг
цэвэрлэн ачиж зайлуулахад түрээслэгч болон ажилтнуудаа дайчлан ажиллах аж.