Сүүлийн үед
Ногоон намынхан МАХН-тай
нэлээн сүжрэх болсон. Энэ нь ч учиртай аж. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ногоон намын удирдлагуудыг
хүлээн авч уулзаад “танай нам дангаараа ирэх сонгуульд өрсөлдвөл нэг ч суудал
авч чадахгүй. Харин бидэнтэй эвсэж орвол ялалтанд хүрэх боломжтой. Хэрвээ эвсэж
ороод ялах аваас танай намд БОАЖЯ-ыг өгнө шүү. Та бүхэн сүйрч буй байгаль экологио аврах ямарч дорвитой ажил
хийж чадахгүй байгаа. Харин энэ яамыг авбал өөрсдөд чинь маш том боломж гарч
ирнэ” гэсэн байна. Ийм үг сонссон учраас л тэд МАХН-ыг дэмжиж оролцоно хэмээн хөл нь газар хүрэхгүй
хөөрцөглөх болжээ.