Маргааш өглөө 9 цагаас Зайсангийн гүүрний далан дээр
Монголын эх оронч ээжүүд хатан туулаа аргадан залбирч, мөнх тэнгэртээ сүү өргөн
залбирах ёслол хийхээр болжээ. Хорин гангийн гачаалд ширгэж татарч үзээгүй
Хатан туул гол маань сүүлийн хорин жилийн хугацаанд хоёр ч утаа хатаж ширгээд
байгаа тул дээрх ёслолыг хийхээр болсон гэнэ. Туул голын урсацыг сэргээх, аварч
үлдэх талаар төр захиргааны байгууллагаас янз бүрийн ажлыг санаачлан хэрэгжүүлж
байгаа ч тэр нь амжилтанд хүрэхгүй байгаа. Иймээс эрт цагаас эхлэн байгаль
дэлхийгээ аргадан залбирч эзэн савдагт нь өргөл өгөх замаар Туулынхаа урсацыг
сайжруулах ажлыг эх орон ч ээжүүд маань ийнхүү хийхээр болжээ.