зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Баянсэлэнгэ өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

2012-4-21
0
ЖИРГЭХ
Өнөөдөр СБД-ийн шүүхээс МУ-ын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргах хөдөлгөөний зохицуулагч З.Баянсэлэнгийг жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр буруутгаж 14 хоног хорих ялаар шийтгэсэн. Тэрээр одоо Дэнжийн мянгын урьдчилан хорих төвд

Өнөөдөр СБД-ийн шүүхээс МУ-ын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргах хөдөлгөөний зохицуулагч З.Баянсэлэнгийг жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр буруутгаж 14 хоног хорих ялаар шийтгэсэн. Тэрээр одоо Дэнжийн мянгын урьдчилан хорих төвд хоригдож байгаа юм. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө хорих ялаар шийтгүүлсэн З.Баянсэлэнгэ шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 4 сарын 22-оос эхлэн өлсгөлөн зарлах гэж  байгаа бөгөөд ард түмэндээ хандсан захидлыг илгээжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Миний бие Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны 4 сарын 13-ны үүрээр гэрээс нь хүч хэрэглэн, харгис хэрцгий аргаар хууль зөрчин баривчлагдсан явдалд нийт Монголчуудын нэгэн адил жигшин зэвүүцэж, харуусаж, эсэргүүцэж байгаа билээ.

Монголын ард иргэд ямар нийгэмд амьдарч байгаагаа ухаарах цаг нь болжээ. Хууль хэрэгжүүлэгч, хууль сахиулагч нар нь хуулийн тухай сайхан үлгэр ярьдаг боловч өөрсдөө хууль дээдлэх, хуулийнхаа утга учрыг ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй нь улам бүр тодорхой болж байна. Хүнийг хүн ёсоор нь хайрлаж хүндлэх ёстой гэсэн Үндсэн хуулийнхаа заалтуудыг ч зөрчиж, хууль бус шийдвэр гаргаж түүнийг нь ард иргэд үг дуугүй сахин биелүүлэх ёстой гэж бидний толгойг угаах башир аргаа хэрэглэсээр л байна...

Өнөөдөр Монгол хүн эх нутагтаа эзний ёсоор амьдрах аргагүй болсны дээр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, халдашгүй байх эрхүүд бодит байдал дээр устаж үгүй болсон байна.

Эрх баригчид өөрсдөө хуулиа хэр биелүүлдэг билээ?

7 сарын 1 – ний 5 хүний амь нас эрсэдсэн гэм буруутанг олж тогтоогоогүй, Оюу толгойн гэрээ, Таван толгойн орд газрыг гадныханд худалдсан, эх орноосоо урвасан, Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний Аюулгүй Байдалд ноцтой халдсан, МАН-АН-ийн олигархи мафи бүлгийн хэрээс хэтэрсэн үйл ажиллагааны золиос нь жирийн Монгол хүн гэж үү?

ҮГҮЙ ЭЭ!!! Та нарын 2008 оны сонгуулийн луйвар булхай, эрдэнэт таван хүний амь нас, ард түмний баялгийг хэдхэн хүн хувааж завшсан гэмт үйлдлийн хариуцлагыг Монголын ард түмэн илчлэн хүлээлгэх болно гэдэгт би итгэж байна.

Цөөхөн Монголчуудад ямар олон шорон, ямар олон хорих төв оногддог юм бэ? Шүүгчид, мөрдөн байцаагчидийн дургүй нь хүрсэн хүнээ айлгаж ичээдэг зэвсэг нь шорон болсон байна. Гэм буруутай эсэхийг нь ч тогтоогоогүй байж шууд шоронд хийдэг цаг өнөөдөр эргэн ирсэн байна.  Би модон тавцантай, төмөр ортой, шал нь битүү цементээр бүрсэн, чийг өмхий үнэртсэн, энд тэнд гав гинж, цоож цуурга дуугарсан, хүйтэн гэрэлгүй өрөөнд шударга үнэнийг дуудан хоригдож байна. Ард түмнийхээ сайн дураар зурсан гарын үсгийг авлаа гэж, тэдний саналыг сонслоо гэж хоригдож байна. Өнөөдөр олигархуудыг эсэргүүцсэн, төрийн буруутай хэргийг ярьсан, цугласан бүх хүнийг цаашид ч над шиг хорьсоор байх уу. Монголын шорон тийм зүйлд зориулагдан томорсоор байгаа юу.

Тэгэхээр хүний эрх, эрх чөлөөний төлөө бичигт өөрийн гарын үсгийг зурсан, өөрсдийн санал бодлыг хэн нэгэндээ ярихын тулд, үзэл бодлоо иэлрхийлхийн тулд тухайн нутаг дэвсгэрийн “ХААН” болсон засаг даргаас зөвшөөрөл авах ёстой болж байна бид. 

Ийм төр, ийм их хурлынгишүүд, ийм нийгэм бидэнд үйлчилж байна.

Би хүн бүхэн сайхан амьдраасай, хүүхэд бүхэн элэг бүтэн байгаасай, төр нь иргэдээ хүндэтгэдэг байгаасай, цагдаа нь нүдэндээ айдасгүйгээр үүргээ биелүүлдэг байгаасай, шударга ёс тогтоосой гэсэндээ тэмцсэн юм. Би хоригдохоос айхгүй, хэн нэгэн дарга, олигархид зусардаж зулгуйдахгүй. Ядарсан ард түмнийхээ үзэл бодлыг сонсож ирсэн, цаашид ч тэгэх болно. Сараалжин төмөр хаалганы цаана ч эрх чөлөө шударга ёс байх ёстой гэж би үүнийг бичиж байна.

Эрх баригч МАН-АН-ын олигархи бүлэглэл ардынхаа үгийг сонсож чадахгүй болсон юм бол биднийг дуугарахгүй болгох вакциныг сонгуулийн машинаасаа өмнө оруулж ирэх байж дээ!!! Би үргэлжлүүлэн тэмцэнэ. Үзэл бодлоо эндээс ч хэлнэ. Энд би зүгээр сууж чадахгүй ээ!

Эндхийнхэний ярьдаг хөц будаатай, амьтны ялгадастай хоолыг идээд хордож суухаар эрүүл чийрэг биеэрээ улс төрийн өлсгөлөн зарлахаар шийдсэнээ та бүхэндээ дуулгаж байна. Улс төрийн зорилгоор, МАН-АН-ын захиалгаар наранд, нарсанд хоригдож байгаа бүх хүний төлөө нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө би өлсөх болно.

Би эмэгтэй хүн, эх хүн, сайн нөхрийн хань нь билээ. Хань гэснээс бусдын эхнэр шиг олж ирснийг нь чинь идчихээд, гэдсээ илээд, гэрт сууж чадаагүй намайгаа уучлаарай!!! Эх хүн үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө үүнээс ч илүүг хийх ёстой гэсэн бодлыг минь бүү буруутгаарай.

Монголын нийт эмэгтэйчүүд, эхчүүд минь ээ !!! Үр хүүхэд, хойч ирээдүйнхээ төлөө хамгийн их санаа зовдог эмэгтэйчүүд бид тэмцэхгүй юм бол өөр хэн бидний хүүхэд, ирээдүйн төлөө тэмцэх юм бэ ? Та нар маань надтай хамт байгаарай. Тэгвэл би зоригтой байна.

2012 оны 4 сарын 22-ноос эхлэн З.Баянсэлэнгэ миний бие УИХ, Сүхбаатар дүүргийн шүүх-д дараах шаардлагуудыг тавьж өлсгөлөн зарлаж байна.

1.    Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль бус баривчилсан үйлдлээ таслан зогсоо, сулла!

2.    Иргэн хүн бүр Үндсэн Хуулиас олгосон жагсаал цуглаан хийх эрхээ олигархуудын зөвшөөрлөөр эдэлдэггүй байх эрхийг баталгаажуулж, зөвшөөрөлгүй жагсаж цугласан гэдгээр яллаахаа боль!

3.    Намайг үндэслэлгүйгээр баривчилсан шүүхийг шийдвэрээ хүчингүй болгох!

4.    Хэн нэгнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хавчин гадуурхаж, хорьж цагдаж, чагнаж, улс төрийн булай үйл ажиллагаандаа хууль шүүхийн байгууллагуудыг ашигладаг ХЗДХ-ийн сайд Нямдорж, УЕП Дорлигжавыг огцруул!

“Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтанд гаргая” хөдөлгөөний зохицуулагч З.Баянсэлэнгэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (202.180.219.23)
    ulsuud uhbel taarna
    2012 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.20.193)
    ану-аас ирсэн трансферфактор хямд зарна 95265660
    2012 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (49.0.165.30)
    soliotoi huuhen
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (202.21.113.138)
    arai denduu ulairch bgaa um bishuu,bolimoor umaa
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (122.201.18.143)
    Ard tymen oshoog chini avna.
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.165.131)
    õàìàã áóëõàéã íü äýëãýýä áàëëàõ íü ãýæ íààäóóë ÷èíü ¿õýõíýý. ÿàíà äàà ÿàíà.
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.165.131)
    ýíý îäîî ç¿ãýýð áîëüìîîð þì àà. ýíý ÷èíü æèíõýíýýñýý õýëìýãä¿¿ëýëò ýõýëæ áàéãàà þì áèø ¿¿. áàëèàð âì àà. ¿ã õýëýõ ¿çýë áîäëîî èëýðõèéëýõ áîëîìæã¿é áîëîî þó. ýíý ÷èíü àðä÷èëñàí íèéãýì áèç äýý. áóñäûã íü àéëãàõ ãýæ èéì þì õèéæ áàéãàà þì áàéíà ë äà. õýðâýý äàõèàä æàãñâàë ýíýí øèã õîðèíî ø¿¿ ãýæ áàéãàà áàéõíýý
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    boliooocheee denduu ymaaaaaaaaaaaa
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    araich dee en emegtei ymar buruu zuil hiis.n bs yug n ideed yug n huwidaa jawshij herees heterch bnaa ingeed barisaar l bhuu. arai denduu ymaaa oligarhiudaaa
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.213.5)
    үнэний дуу хоолой болсон МАХН-даа амжилт хүсье. Та бүхнийг дэмжиж байгаа шүүүүүүүүүүү
    2012 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмгэнэл
    9 цаг 36 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 34 мин
  • НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
    11 цаг 59 мин
  • МИАТ: БНСУ руу зорчигчдын анхааралд
    12 цаг 1 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 8-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    12 цаг 26 мин
  • П.Наранбаяр: Малчин айлын 70 хүүхэд ХААИС-д үнэгүй суралцаж байна
    12 цаг 29 мин
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
    12 цаг 46 мин
  • Б.Жавхлан: АМНАТ-ын 20 хувийг орон нутагт нь хуваарилна
    12 цаг 51 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ
    13 цаг 22 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
    13 цаг 26 мин
  • Ө.Шижир: 320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг улс манайх л байна
    13 цаг 32 мин
  • П.Сайнзориг: Зарим сайдын хэлж байгааг сонсохоор нүднээс бараг л нулимс гоожих гээд байна
    13 цаг 47 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл энэ Бямба гарагт хуралдана
    14 цаг 7 мин
  • Л.Мөнхбаясгалан: Сайд нар гэж ус уудаггүй хүмүүс байдаг юм уу?
    14 цаг 30 мин
  • “What3words” аппликейшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
    14 цаг 54 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    15 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ
    16 цаг 16 мин
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
    17 цаг 9 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    18 цаг 6 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    18 цаг 24 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК