Энэ сарын 26-ны өдөр , “Цөмийн аюулгүй Монгол
орны төлөө”, “Ногоон бүс” ТББ, “no
nuclear” группын залуучууд “Бүү
март-бүү давт” нэртэй олон нийтийн
жагсаал цуглааныг зохион байгуулахаар болжээ. Одоогоос 25 жилийн өмнө
хойд хөршийн бүрэлдэхүүн Украины Чернобилийн цөмийн эрчим хүчний үйлдвэрийн
дөрөвдүгээр реакторт маш том осол гарч цөмийн цахилгаан станц дэлбэрсэн бөгөөд түүний хорт уршиг нь өнөө мөн
байсаар л байгаа юм. Эдийн засагт ашиг ихтэй ч эх дэлхий байгаль орчинд маань
нөхөж баршгүй их хохирол авчирдаг цөмийн цахилгаан станцын эсрэг үзэл бодлоороо
нэгдсэн дээрх залуустай нэгдэхийг хүсвэл 26-ны өдөр төв талбайдаа ирээрэй.