Вьетнамын эрх баригчд тус улсын 17 иргэн үл мэдэх өвчний
улмаас нас барсан бөгөөд 170 хүнийн биеийн байдал сул дорой байгаа талаар мэдэгджээ. Халдварт
өвчнөөр ихэнхдээ залуучууд өвдсөн гэнэ. Тус өвчний шинж тэмдэг нь өндөр халуурч,
хоолонд дургүй болж, гар болон хөлөн дээр тууралт гарах ажээ. Одоогийн
байдлаар тус улсын эмнэлгүүдэд 100 орчим хүн эмчлүүлж байгаагийн 10 нь маш хүнд
байдалд байгаа юм байна.
Шинэ төрлийн
өвчнийг эрт үед нь илрүүлсэн тохиодолд өвчин илааршиж
байгаа, харин цаг алдаж эмчид хандвал элэгний үрэвсэлд хүргэж, бусад дотоод
эрхтэнүүдийг дутагдалд оруулж шууд
үхэлд хүргэж байгаа гэнэ.