Саяхан хойд солонгосчууд хиймэл дагуул хөөргөх гэсэн оролдлого хийсэн боловч тэр нь амжилтгүй олж олон улсын элэг доог болж байсан. Гэтэл тэд саяхан БНАСАУ-ын баруун-хойд эрэг хавийн Тончан-ни туршилтын талбарт бас нэг баллистик пуужинг байрлуулсан байхыг өмнөд солонгосын тагнуулчид илрүүлжээ. Тус пуужинг барагцаалбал 3-р сарын 23-нд туршилтын талбарт хүргэсэн бололтой. 4-р сарын 13-нд хөөргөсэн пуужин агаарт дөнгөж 1 минут байгаад дэлбэрсэн бол энэ пуужин нь харин урьдын азгүйтлээс үүдэн унасан нэр төрийг нь сэргээж магадгүй байгаа юм.