Уржигдар Монгол
улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчдийг бригадын генерал О.Баяр, Оросын Зүүн тойргийн бүх цэргийн нэгдлийн штабын дарга
генерал-майор Валерий Шарагов цэргийн
хамтарсан хээрийн сургуулилт хийх хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээртээ
хоёр талын төлөөлөгчид зохион байгуулалтын болон хамтарсан сургуулилтыг
зохион явуулах тал бүрийн хангамжийн асуудлаар хэлэлцэн тохиролцсон байна.
Орос-монголын цэргийн хамтарсан хээрийн “Сэлэнгэ-2012” сургуулилт 9-р сарын сүүлээр зохиогдох бөгөөд хээрийн сургуулилтын үеэр терроризмын эсрэг хийх бэлтгэл сургуулилтыг түлхүү хийх аж. Орос-Монголын хамтарсан хээрийн сургуулилт нь тав дахь жилдээ зохиогдож байгаа аж.