Өндөр настай, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан залилан мэхлэх явдал тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өндөр настай, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан залилан мэхлэх явдал тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Хадгаламж банкнаас тэтгэврийн зээлээ авсан иргэн Н-ийг залилж мөнгийг нь луйвардсан хэрэг гарчээ. Н-ийг тэтгэврийн зээл болох 307 мянган төгрөгөө аваад гарч явтал үл таних 30 орчим насны бордуу царайтай, махлаг, баруун хөл доголон эмэгтэй өөрийгөө “19 дүгээр хорооны зохион байгуулагч байна. Хүний хөгжлийн 330 мянган төгрөгийг авах бичиг баримт чинь бэлэн болгочихлоо. Та намайг дагаж яваад зургаа авахуулаад анкет бөглөчих” гэж хууран, “Хөм” ХХК-ний байранд ирж гадуур хувцасыг нь тайлуулж, өмдний халаасанд нь байсан мөнгийг хүрэмний халаасанд нь хийлгээд “толинд хараад үсээ янзлаад ир” гэж хуурч явуулан мөнгийг нь авч зугтаасан хэрэг гарсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Б.Чимэг