О.Алтангэрэл өмгөөлөгч маргааш суллагдана.

О.Алтангэрэл өмгөөлөгч маргааш суллагдана. Түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүх хурлыг үл хүндэтгэсэн, тасалдуулсан хэмээн буруутгаж, “Дэнжийн мянга”-ын цагдан хорих 111 дүгээр төвд 14 хоног саатуулах захирамж гаргасан юм. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон цагдаагийн экс дарга нарын шүүх хурлын үеэр шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж, шүүх хурлыг орхин гарсан билээ.
Б.Чимэг