“Малайзын боловсролын үзэсгэлэн яармаг-2012″ өчигдрөөс “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулагдаж эхэллээ.

“Малайзын боловсролын үзэсгэлэн яармаг-2012″ өчигдрөөс “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулагдаж эхэллээ. Малайзын Боловсролын төв, “Оюунлаг үйлс” төрийн бус байгууллагаас санаачилсан үзэсгэлэн, яармагаар оюутнуудад Англи, Америк, Австрали, Канад руу шилжин суралцах, бакалавр, магистр, докторантын бүх түвшний мэргэжлээр Малайзын их дээд сургуулиуд, англи хэлний бэлтгэл программууд хамрагдах боломжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа аж. Тус яармаг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр Англи хэлний түвшин тогтоох шалгалт үнэ төлбөргүй өгч болох аж.