24tsag.mn өнгөрсөн долоо хоногт Монголын урлагийн салбарт гарсан шинэ содон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

2010 онд тус улсад болсон уран барилгын наадмын үеэр энэхүү баримлыг Лондонгийн олимпийг угтан босгох шийдвэрийг гаргажээ. Таван метрийн өндөртэй уг баримал нь дайнч тулаанч хааны дүр төрхийг илтгэхээсээ илүүтэйгээр их сэтгэгч, ухаантан хааны дүр төрхийг харуулахыг зорьсон гэж барималч Даши Намдаков тайлбарласан юм. Уг хөшөөг үзэхээр Лондонгийн тал бүрээс хүмүүс зорьж очиж байгаа гэнэ. Монгол орны нүүдлийн соёл иргэншлийг тодотгосон дүр төрхийг энэхүү хөшөөнөөс харж болно хэмээн урлаг судлаачид болон түүхийн мэргэжилтнүүд дүгнэж байна.
2. Сокe’n beat наадам өнгөрсөн долоо хоногт бүртгэлээ дуусгаад шалгаруулалтаа эхлүүллээ. “Зөвхөн амьд” гэсэн уриатай шинэ залуу дуучдыг дэмжих, үзэгчдэд амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой “Coke’n beat” наадмыг 2007 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн.
Олон шатны шалгаруулалтаас тунаж үлдсэн шилдгийн шилдэг хамтлаг, дуучид долдугаар сарын 14-нд тодрох бөгөөд шалгарсан хамтлаг эх орноо төлөөлөн “Asian beat” наадамд оролцох эрх авах юм.
Тус наадмын 2007 оны шилдгээр “Булсара” хамтлаг, 2008 онд “Зүгээр л” хамтлаг, 2009 онд “The Lemons”, 2010 онд “L-Guards”, 2011 онд “The Compass” хамтлагууд шалгарч, “Asian beat” наадамд өрсөлдөж байсан билээ. Харин энэ жил ямар хамтлаг, дуучин ялагч болохыг хүлээх л үлдлээ.

Кинонд Найман зууны тэртээх Чингис хааны дэлхийг байлдан дагуулахад гол судас, үндсэн хөшүүрэг болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч тэмцэж, хооллож ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг хэрхэн даван туулж, хатуу бэрхийг сөрсөн цэрэг эрс тулааны талбарт эрсдэн унахдаа ижий аав, эх нутаг, эхнэр хүүхдээ хэрхэн санан дурсаж, шаналан гашуудаж байсныг харуулжээ. Бид “Аравт” киноны талаар дэлгэрүүлэн хүргэх болно.
4. Туркийн радио монгол хэл дээр нэвтрүүлгээ цацах болсон нь өнгөрсөн долоо хоногт гарсан бас нэгэн таатай мэдээлэл байлаа.
Туркийн үндэсний радиогийн “Туркийн дуу хоолой” нэвтрүүлэг тун удахгүй монгол хэл дээр цацагдаж эхлэх аж. “Бид БНСУ, Монгол, Японоос хүсэлт хүлээж авсан. Үүний дагуу монгол хэл дээр нэвтрүүлгээ цацах гэж байна” гэж тус радиогийн Гадаад харилцааны албаны дарга өгүүлжээ. Монгол тэдний нэвтрүүлгээ цацдаг 36 орон болж байгаа юм байна. Тус радио нь гадаадын 35 хэл дээр нэвтрүүлгээ цацдаг бөгөөд үүгээрээ дэлхийн хамгийн том радио станцын дөрөвдүгээрт ордог юм.
5. Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн 10 цомгийн талаарх мэдээллийг “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ гаргажээ. Энэ долоо хоногт “A Sound” хамтлагийн “Зуун наст” цомог борлуулалтаараа тэргүүлсэн байна. Тус цомог нь гурван долоо хоногийн турш борлуулалтаараа тэргүүлж байгаа билээ.

/24tsag.mn/