Дуучин Lady Gaga өнгөрсөн баасан гарагийн 17.30 цагт Кимпогийн Олон улсын нисэх онгоцны буудал дээр хувийнхаа нисдэг тэргээр Солонгост очжээ.

Дуучин Lady Gaga өнгөрсөн баасан гарагийн 17.30 цагт Кимпогийн Олон улсын нисэх онгоцны буудал дээр хувийнхаа нисдэг тэргээр Солонгост очжээ. Тэрээр Солонгост буусан онгоцон дотроо хувцсаа солих, нүүрээ будах зэргээр бэлдэж бүхэл бүтэн 3 цагийн дараа гарч ирсэн байна.
Дуучин Lady Gaga 2009 онд Солонгос улсад шинэ гарсан альбомоо сурталчлахаар ирж байсан удаатай бол энэ удаа ирэх 27-ны өдөр Сөүл хотын Чамшил дахь цэнгэлдэх хүрээлэнд 2012 оны анхны тоглолт болох "The Born This Way Ball Global Tour" тоглолтоо Солонгос улсаас эхлүүлэхээр ирж байгаа юм байна.Энэхүү тоглолт зөвхөн нэг удаа болох ба 19 наснаас дээш насны иргэдэд зориулжээ.