Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт
Цагдаагийн ерөнхий газарт халаа сэлгээ хийжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт
Цагдаагийн ерөнхий газарт халаа сэлгээ хийжээ. Тэгэхдээ ЦЕГ-ын дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Чингисийг томилсон байна. Уг томилгооны талаар албаныхан “А.Дулаанжаргал генерал өөр албанд
томилогдсонтой холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан" хэмээн тайлбарласан ч албан бус эх сурвалжууд генерал А.Дулаанжаргалыг эмнэлэгт
хэвтэж байхад гэнэт ажлаас нь чөлөөлсөн” хэмээн мэдээлэв.
Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгсөж ирснээсээ хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Б.Чимэг