
Өнөөдөр 18.00 цагаас энэхүү 100 дахь тусгай дугаар эхлэх бөгөөд дээрх нэвтрүүлгийг үзэн тусламжийн гараа сунгах сайн санаатай иргэд, нэвтрүүлгийн үеэр 02-3406-4800 дугаартай утас руу утасдан сар болгон тодорхой хэмжээний мөнгийг 1-3 жилийн хугацаатай Монгол охины дансанд хийх болон эсвэл нэг удаагийн тусламж болгон тодорхой хэмжээний хандивын мөнгийг шууд өгөх зэргээ холбогдох ажилтнуудтай зөвлөлдөж болох ажээ.
Дээрх нэвтрүүлэгт оролцох Монгол охин энэ сарын 5-ны өдөр буюу 29 долоо хоногтойдоо 880 грамм жинтэй дутуу төрсөн бөгөөд одоогоор энкубаторт байгаа. Цаашдаа хамгийн багадаа 100 хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай бяцхан охины ээж аав хоюулаа тус улсад дээд суралцаж буй дөнгөж 20 нас давж байгаа залуу оюутнууд аж. Тэд сургуульд суралцахын хажуугаар бяцхан охиноо эмчлүүлэх эмнэлгийн төлбөрөө олохоор төрөл бүрийн цагийн ажил хийж байгаа тухай энэ нэвтрүүлгээр гарах юм байна.
Б.Чимэг