Маргааш өглөө 10.00 цагаас иргэн Г.Доёд улсын дээд шүүхэд МАН, АН-ыг татан буулгуулах өргөдлөө өгөхөөр болжээ.

Маргааш өглөө 10.00 цагаас иргэн Г.Доёд улсын дээд шүүхэд МАН, АН-ыг татан буулгуулах өргөдлөө өгөхөөр болжээ. Тэрээр Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т дахь заалтыг МАН, АН хоёр зөрчсөн гэж үзэж байгаа гэнэ. Уг заалтад нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжүүлсэн тохиолдолд тухайн намыг татан буулгана гэж заасан байдаг аж.
Улсын дээд шүүх тус өргөдлийг хүлээн аваад ажлын таван өдөрт багтааж буюу ирэх баасан гариг гэхэд хариуг нь өгөх юм байна.
Б.Чимэг