
Тиймээс уг хэрэгт хяналт тавьж буй Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын зүгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, яллах нотлох баримт бүрдсэн хэмээн Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичжээ. Уг асуудлыг саяхан Нийслэлийн шүүх хэлэлцээд Баянгол дүүргийн шүүх рүү хэргийг шилжүүлсэн байна. Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэх үндэслэлээр таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульд заасан байдаг аж.
Хэргийг сануулбал, Тэрээр 2010 оны аравдугаар сард Баянгол дүүргийн нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал командын байгууламжийн зүүн талын Нарны зам дээр 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэгт холбогдсон юм. Мөрдөн байцаалтын явцад УНН 70-20 маркийн “Тoyoto vitz” маркийн автомашиныг согтуу жолоодож байсан нь тогтоогдсон байдаг.
Б.Чимэг