Хэнтий аймгийн хэмжээнд ой хээрийн хоёр түймэр гарсныг аймгийн онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд бүрэн унтраажээ

Хэнтий аймгийн хэмжээнд ой хээрийн хоёр түймэр гарсныг аймгийн онцгой байдлын алба хаагчид болон нутгийн иргэд бүрэн унтраажээ. Тус аймгийн Дадал суманд гарсан ой хээрийн түймэр тархаж, Норовлин сумын нутгийг хамарсан байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. Мөн Баянхутаг суманд гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд хүрч тархсаныг сумын иргэд болон аймгийн онцгой байдлын алба хаагчид унтраахаар шуурхай ажиллаж байх үед цас орж, түймрийг бүрэн унтраасан аж. Түймрийн шалтгааныг тогтоохоор Хэнтий болон Сүхбаатар аймгийн онцгой байдлын комисс ажиллаж байна.