
Уулзалтын үеэр тэрээр “Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр энэ онд суманд цагдаагийн бичил хэсгийн 77 байрыг шинээр барьж дуусгана. Ирэх онд 88 байр барьж ашиглалтад оруулснаар орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын байр, орон сууцны асуудлыг шийднэ. Мөн Нийслэлийн цагдаагийн газрын барилгын ажлыг эхлүүлж, цагдаагийн авто баазын барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулахад анхаарч байгаа” гэжээ. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, эдийн засгийн эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх мөрдөн шалгахад онцгой анхаарч, ажиллах хэрэгтэйг анхааруулсан байна.
Б.Чимэг