Манай улсын гурван оюутан ОХУ-ын Екатеринбург-д хар тамхи татсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан талаар манай сайт мэдээлсэн.

Манай улсын гурван оюутан ОХУ-ын Екатеринбург-д хар тамхи татсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан талаар манай сайт мэдээлсэн. Тэднийг энэ сарын 10-11-нд шилжих шөнө зочид буудлын ойролцоо пиво ууж байхад нь хуулийн дагуу баривчилсан юм. Хэдийгээр шинжилгээнд хамруулж, мансууруулах бодис хэрэглээгүй болохыг тогтоосон ч тус хотын аюулгүй байдлын зөвлөлөөс “Засаг захиргааны хэв журам зөрчсөн” гэж үзээд ОХУ-аас албадан гаргах шийдвэр гаргажээ.
Мөн их сургуулийн удирдлага, оюутнууд “Монголын оюутнууд хар тамхи татаагүйг батлан даая. ОХУ-аас албадан гаргахгүй байхыг хүсье” гэсэн ч хүсэлтийг хүлээн аваагүй байна. Түүнчлэн тус хотоос сонгогдсон Думын гишүүн хүртэл “Монгол Улсын гурван оюутныг ОХУ-аас албадан гаргахгүй байхыг хүссэн” гэсэн ч нааштай хариу өгөөгүй аж. Монгол оюутнууд мансууруулах бодис хэрэглээгүй гэдгээ бүрэн дүүрэн нотолж чадаагүй учраас тун удахгүй эх орондоо ирэхээр болжээ.
Б.Чимэг