
Дүүрэг, аймаг, сум багаас цэргийн албанд татагдах 18-25 насны залуучуудыг цэрэг татлагад бүрэн хамруулах үүргийг өгсөн байна. Мөн халагдсан цэрэг дайчдыг хүлээн авах, шинэ дайчдыг үдэх ажлыг Засаг дарга нар хариуцах ёстойг онцолжээ.
"Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн болохыг хуульчлан баталгаажуулсан байдаг. Эр цэргийн албыг 18-25 насны иргэн өөрийн биеэр, эсвэл дүйцүүлэн хааж болох юм. Дүйцүүлэн хаахын тулд мөнгөн төлбөр буюу иргэн нэг удаа 3.4 сая төгрөгийг тушаах юм.
Б.Золбоо