Өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших, Хөшигтийн хөндийд барих, ОУ-ын нисэх онгоцны буудлын барилгын ажлыг эхлүүлж, шав тавих ёслол болно.

Өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших, Хөшигтийн хөндийд барих, ОУ-ын нисэх онгоцны буудлын барилгын ажлыг эхлүүлж, шав тавих ёслол болно. Уг шав тавих ёслолд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй хүмүүс оролцох юм. “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2006 оноос бэлтгэсэн бөгөөд уг нисэх буудлын зураг төслийн ажлыг Японы “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компаниуд боловсруулжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ онд эхэлж байгаа нисэх онгоцны буудлын барилгын ажил 2015 он гэхэд бүрэн дуусч, ашиглалтанд орох юм байна.