Монгол улс өнгөрсөн жил 40 сая толгой мал тоолуулсан бол 2012 онд энэ тоо 50 саяд хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Улсын хэмжээнд малчид шинэ төлийнхөө 70 гаруй хувийг хүлээн аваад байгаа бөгөөд гарсан төлийн 95 хувь нь эсэн мэнд бойжиж байгаа юм байна.

Монгол улс өнгөрсөн жил 40 сая толгой мал тоолуулсан бол 2012 онд энэ тоо 50 саяд хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Улсын хэмжээнд малчид шинэ төлийнхөө 70 гаруй хувийг хүлээн аваад байгаа бөгөөд гарсан төлийн 95 хувь нь эсэн мэнд бойжиж байгаа юм байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээгээр энэ жил Монгол улс 15 сая толгой төл хүлээн авна гэсэн тооцоог гаргасан ба энэ нь түрүү жилийнхээс өссөн үзүүлэлт болж байгаа юм. Байгалийн гамшиг бага нүүрлэсэн нь малын өсөлтөд сайнаар нөлөөлсөн юм. Цаашлаад малчид малаа тэр болгон нядлахаа больсон, ноос ноолуур, түүхий эдийн үнэ ханш өссөн зэрэг нь мөн малын тоо толгойн өсөлтөд сайнаар нөлөөлжээ.