Өнөөдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд нүүдлийн эмнэлгийг хүлээн авах арга хэмжээ боллоо.

Өнөөдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд нүүдлийн эмнэлгийг хүлээн авах арга хэмжээ боллоо. Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газар, “Лабтех” ХХК хамтран тус нүүдлийн эмнэлгийг оруулж ирсэн бөгөөд энэ нь хөдөөгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээг түргэн хүргэх, өргөн боломжтой зарим мэс ажилбар, оношлогоо, эмчилгээ хийх, нийтийг хамарсан осол гэмтлийн үед ажиллах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийх зориулалттай юм. Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохируулан нүүдлийн ерөнхий мэс засал, шүд, рентген эмнэлгийн тусгай техник, тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын “Volkswagen” маркийн машин дээр угсран тоноглосон байна.