Өнгөрсөн сарын байдлаар манай улс 883.8 сая долларын бараа бүтээгдэхүүн
экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 19.1 хувь буюу 141,7 сая ам
доллараар өссөн үзүүлэлт юм.

Өнгөрсөн сарын байдлаар манай улс 883.8 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 19.1 хувь буюу 141,7 сая ам доллараар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд нийт экспортын 40.6 хувийг чулуун нүүрс, 22.5 хувийг зэсийн баяжмал, 12.2 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 8.5 хувийг боловсруулаагүй нефть тус тус бүрдүүлж байна. Энэ хугацаанд "Бороо гоулд" ХХК 472.0 кг алтыг Канад улсад экспортлосон байна. Цайрын хүдэр ба баяжмал, мөнгөжөөгүй алт, жоншны экспортын биет хэмжээ буурснаар нийт экспорт 24.7 сая ам доллараар буурахаар байсан боловч, чулуун нүүрс, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефтийн биет хэмжээнээс шалтгаалан 95.3 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 69.9 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ.