"Nissan Motors" компани Хятад дахь худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд
"Infiniti" маркийн тансаг зэрэглэлийн хоёр шинэ загварыг үйлдвэрлэж
эхлэхээр болсон байна. Дэлхийд томд тооцогдох тус компанийхан өмнөх онд
ердөө 20 мянган машиныг борлуулжээ.

"Nissan Motors" компани Хятад дахь худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд "Infiniti" маркийн тансаг зэрэглэлийн хоёр шинэ загварыг үйлдвэрлэж эхлэхээр болсон байна. Дэлхийд томд тооцогдох тус компанийхан өмнөх онд ердөө 20 мянган машиныг борлуулжээ. Харин гүйцэтгэх захирал Карлос Госны хэлснээр тэд 2016 он гэхэд жил бүр 500 мянган тансаг зэрэглэлийн машиныг дэлхийн зах зээлд худалдаалахаар төлөвлөсөн байна. Үүнд нь өндөр үнэ бүхий машины эрэлт ихтэй БНХАУ чухал үүрэг гүйцэтгэх аж.
Японы "Nissan Motors"-ийн хувьд иенийн ханш өссөөр байгаа нь экспортынх нь хэмжээнд сөргөөр нөлөөлж буй гэнэ. BBC-ийн мэдээлснээр иенийн ханш өнгөрсөн хоёр жилд ам.долларын эсрэг нийт 18 хувиар чангарсан юм байна. Дашрамд дурдахад, орлогоо өсгөхийн тулд BMW зэрэг компани ОХУ, Энэтхэгт тансаг зэрэглэлийн машины борлуулалтаа өсгөхөд анхаарч байсан юм.