Лэди Гага Ази тивд хийх аялан тоглолтынхоо үеэр өмсөх тайзны хувцсаа
алдартай загвар зохион бүтээгч Giorgio Armani-аар урлуулжээ.Түүний
хувцсыг металлаар хийсэн бөгөөд шовх үзүүртэй хадааснуудаар хүрээлжээ.
Сувдан шигтгээ, тууз зэрэг энгийн чимэглэлийн оронд гялалздаг металл,
хар болор ашиглаж, абстракт гитар хөгжмийг толгойтой нь холбох гэнэ.

“Ижил хүйстний харилцаа болон садар самууныг түүгээр сурталчлуулахыг хүсэхгүй байна. Ийм зүйлс эх оронд минь дэлгэрэх ёсгүй” хэмээн жагсагчид мэдэгджээ. Өчигдөр орой Сөүлийн төв гудамжинд 300 гаруй христийн шашинтан цугларсан байна. Ер нь аливаа концерт, шоу тоглолтууд ёс суртахууны хувьд төдийлөн тохиромжгүй гэж үзвэл 18 нас хүрээгүй залуусыг очиж үзэхийг хориглох үзэгдэл тус улсад түгээмэл.
Лэди Гага энэ сарын 27-нд Сөүлийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнд дэлхийг тойрох тоглолтоо эхлүүлэх бөгөөд дараа нь Хонконг, Тайвань, Сингапур, Филиппинд тоглолтоо хийчихээд Европын 21 хотод аяллаа үргэлжлүүлнэ. Энэ жил 110 шоу тоглолт хийхээр тэрбээр төлөвлөөд байгаа юм. Хэдийгээр Буддын шашин түгээмэл боловч БНСУ Азийн хамгийн том христийн шашинт орон билээ.
Т.Энхэлээ