XIV Далай лам Хавай арлын хүмүүстэй "Aloha" хэмээн мэндчилжээ. Түүний үгийг сонсох гэж хүндэтгэн цугларсан олон ингэж мэндчилэхэд тун их гайхсан байна. XIV далай лам Хавайд дөрөвдүгээр сарын 14-15 хооронд айлчилж, түр саатжээ. Далай лам энх тайвны тухай сургаалиа дэлхийн өнцөг булан бүрт айлдсаар яваа юм. Энэ удаагийн айлчлалаар Далай ламыг "Хавайн энх тайвны багана" гэж нутгийнхан өргөмжилсөн аж. Тэрээр Хавай дахь айлчлалын үеэрээ нутгийн ард түмний соёл, ёс заншилтай холбоотой хоёр арга хэмжээнд оролцсон юм. Хавай дахь айчлалын үеийнх нь сонирхолтой зургуудаас 24tsag.mn сайт толилуулж байна.






