Өнөөдөр 14 цагт МоАХ-ны төлөөлөгчид УИХ-ын даргад шаардах бичиг өгөх гэж байна.

Өнөөдөр 14 цагт МоАХ-ны төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд шаардах бичиг өгөх гэж байна. Уг бичигт ашигт малтмалын орд газруудын лицензийг дур мэдэн наймаалцаж байгааг зогсоох хулийг яаралтай батлахыг шаардсан юм байна. Өмнөговь аймгийн Овоот толгойн ордыг эзэмшдэг "Саутгоби Сэнд" компани хувьцаагаа Хятадын төрийн өмчит "Чайналко"компанид зарж байгаа нь Монголын үндэсний аюулгүй байдлыг хөндөж байна гэж олон иргэд үзэж байгаа билээ.