зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намуудыг татан буулгах өргөдлөө өгчээ

2012-4-23
0
ЖИРГЭХ
Өнөөдөр 11.00 цагаас Монгол улсын Дээд шүүхэд МАН, АН-ыг татан буулгуулах өргөдлийг иргэн Г.Доёд өгчээ.
    Өнөөдөр 11.00 цагаас Монгол улсын Дээд шүүхэд МАН, АН-ыг татан буулгуулах өргөдлийг иргэн Г.Доёд өгчээ. Тус өргөдлийг Улсын дээд шүүхийн Иргэний тэнхимийн тэргүүний туслах Н.Ундраа хүлээн аваад ажлын таван өдөрт багтаан таны өргөдлийн хариуг өгөх болно гэдгээ мэдэгдсэн байна. Иргэн Г.Доёдын Улсын дээд шүүхэд өгсөн өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ

    Улаанбаатар хот    Улс төрийн намуудыг
    2012 оны 04 сарын 23 өдөр татан буулгах тухай


    Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай болон УИХ-ын Сонгуулийн тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн Монгол Ардын Нам, Ардчилсан Намуудыг хуулийн дагуу татан буулгаж, Улсын Дээд Шүүхийн бүртгэлээс хасч өгөх хүсэлтийг дараах үндэслэлээр гаргаж байна.Үүнд:

Нэг. Төрийн эрх мэдлийг ямарч хамаагүй хууль бус аргаар авах зорилгоор сонгогчдын саналыг татахын тулд Ардчилсан Нам хүн бүрд нэг сая төгрөг,Монгол Ардын Нам нэг сая таван зуун мянган төгрөг тус тус үндэслэлгүйгээр амласны дээр Монгол Ардын Нам Алдарт эх-2 одонтой эхэд 500 мянган төгрөг,Алдарт эх-1 одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмжийг жил бүр олгоно ,тэтгэвэр ,тэтгэмжийг 2012 он гэхэд 2008 оныхоос гурав дахин нэмэгдүүлнэ гэхчилэн хуурч мэхэлсэн,

Хоёр. Монгол Ардын Нам, Ардчилсан Намууд нь 2008 оны УИХ-ын сонгуулиар төрийн эрхиийг хууль бус, хүчирхийллээр авч, үр дүнд нь таван хүн алуулж,олон зууниргэд эрүүл мэндээрээ хохирч, үүнийг нуун дарагдуулах зорилгоор хамтарсан Засгийн газар байгуулсан;

Гурав. Улс орны эрх ашигт үл нийцэх ашигт малтмалын хуулиар их хэмжээний газар нутгийг гадаадынханд  лиценз нэрээр олгож улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, явуулсан.  Үндэсний эдийн засагт онцгой чухал стратегийн ордуудыг эх орон, ард түмэнд хохиролтойгоор гэрээлснээ ашигтай мэтээр хуурамчаар сурталчилгаа явуулсан;

Дөрөв. Ардчилсан Нам хамтарсан засгийн газраас гарахдаа бид намын эрх ашгийг үүднээс гарч байна гэж үндэслэсэн нь энэ нам хамтарсан Засгийн газарт орохдоо тунхаглаж байсан үндэсний эрх ашгаас урвасан;
Эдгээр үйлдлүүдийн уршгаар Хэнээс ч үл хамаарах,хараат бус сонгогчдын чөлөөтэй сонгох эрхийг эрээ цээргүй зөрчиж сонгогч-иргэдэд хандсан- дарамтлах, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, мөнгө болон албан тушаал амлах, санал худалдаж авах,саналын хуудсыг зориудаар буруу тоолох зэрэг хуулиар хориглосон үйлдлүүд нь сонгуулиас сонгуульд  хуулийн хариуцлага хүлээхгүйгээр хүрээгээ тэлж,улам лавшрах боллоо.
Ийм байдал нь Монгол улсын тусгаар тогтнол,бүрэн эрх эрхт байдлыг ноцтой эрсдэлд хүргэж ,хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим алдагдаж байгааг хуулийн дагуу даруй таслан зогсоох шаардлагатай гэж үзэж байна.

Зөрчигдсөн хуулиудын заалтуудыг дурдвал:

           Монгол Улсын Үндсэн хуулийн МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ –ын тухай Нэг дүгээр бүлгийн
Нэгдүгээр зүйлийн 2-т. “ Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,
Гуравдугаар зүйлийн 2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.”,
Зургадугаар зүйлийн 1-д“Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”
Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн
6 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгуулийн эрх  
37.11.18.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглох
55.1.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.гэх
Эдгээр хуулиудын заалтууд зөрчигдсөн байна.
Иймд Улс төрийн намуудын тухай хуулийн 23.2-т заасан“Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан тав хоногийн хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэснийг журамлан Монгол Ардын Нам, Ардчилсан намуудыг татан  буулгаж, улсын бүртгэлээс хасч өгнө үү” гэжээ.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Hmm (202.72.243.229)
    Uug n zov l yum hiij gehdee Irgen Doyod guai 5 honogiin daraa Hariu gej Bagir tom salaavch am duureng l avah baih daa :
    2012 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмгэнэл
    11 цаг 40 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    13 цаг 39 мин
  • НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
    14 цаг 3 мин
  • МИАТ: БНСУ руу зорчигчдын анхааралд
    14 цаг 6 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 8-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    14 цаг 30 мин
  • П.Наранбаяр: Малчин айлын 70 хүүхэд ХААИС-д үнэгүй суралцаж байна
    14 цаг 34 мин
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
    14 цаг 50 мин
  • Б.Жавхлан: АМНАТ-ын 20 хувийг орон нутагт нь хуваарилна
    14 цаг 56 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ
    15 цаг 27 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
    15 цаг 30 мин
  • Ө.Шижир: 320 хүүхдийн сургуулийг 7 жил барьдаг улс манайх л байна
    15 цаг 36 мин
  • П.Сайнзориг: Зарим сайдын хэлж байгааг сонсохоор нүднээс бараг л нулимс гоожих гээд байна
    15 цаг 52 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл энэ Бямба гарагт хуралдана
    16 цаг 12 мин
  • Л.Мөнхбаясгалан: Сайд нар гэж ус уудаггүй хүмүүс байдаг юм уу?
    16 цаг 34 мин
  • “What3words” аппликейшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
    16 цаг 58 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    17 цаг 49 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ
    18 цаг 21 мин
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
    19 цаг 13 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    20 цаг 10 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    20 цаг 28 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК