Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг пүрэв гарагт Хан-Уул дүүргийн шүүхэд 10.00 цагаас шүүнэ.

Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг пүрэв гарагт Хан-Уул дүүргийн шүүхэд 10.00 цагаас шүүнэ. Хуралд улсын яллагчаар Е.Сагсай, өмгөөлөгчөөр Ж.Цэрэнжээ, шүүгчээр Ё.Цогтзандан нар оролцохоор болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Түүнийг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийг гэрээг нууцаар хийсэн гэж хууль хяналтын байгууллага үзсэн байна.
Б.Чимэг