Дуучин Рианна өнгөрсөн пүрэв гарагийн оройг “Talk that talk” хамтлагийн
дуучин бүсгүйтэй өнгөрөөсөн тухайгаа твиттер хуудасдаа бичсэн нь олны
анхаарлыг татаад байна.

Дуучин Рианна өнгөрсөн пүрэв гарагийн оройг “Talk that talk” хамтлагийн дуучин бүсгүйтэй өнгөрөөсөн тухайгаа твиттер хуудасдаа бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэд Калифорнийн нэгэн зоогийн газраас хөтлөлцөн гарч яваа нь папарацийн дуранд өртжээ. Гэсэн ч Рианна үүнийгээ үгүйсгэсэнгүй харин ч “Миний хайрт”, “Намайг шүүмжилдэг хүмүүст би буруу замаар явж байгаа мэт харагддаr байгаа” гэх зэргээр бичсэн байна.
Өмнө нь жил гаруй хугацаанд Рианнаг “Talk that talk” хамтлагийн дуучин бүсгүйтэй дотно харьцаатай гэсэн яриа гарч байсан ч Крис Браун, Матт Пемп нартай уулзах болсноос нь хойш энэ яриа намдсан. Тэд хоёул Рианнаг найз залуу Крис Браунаасаа салсны дараа “хэзээ ч бүү бууж өг, үргэлж хичээллэ” гэсэн утгатай шивээс хийлгэж байсан юм. Рианнаг үнэхээр эмэгтэй хүн сонирхох болсон уу, эсвэл олон нийтийн анхаарлыг татахын тулд ийм үйлдэл гаргасан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.